LEX.mn AI-аас асуух

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай

2012 он · 20 зүйл · legalinfo.mn дээрх албан ёсны эх

Энэ хууль таны асуудалд хэрхэн хамаарах вэ?
Нөхцөл байдлаа бичихэд LEX.mn холбогдох зүйл, заалт болон шүүхийн практикийг тулгаж хариулна.

Асуултаа бичих

1 дугаар зүйл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар байгалийн нөөц ашиглалт явуулах, бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон аливаа төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, хэрэгжүүлэх эсэх талаар дүгнэлт, шийдвэр гаргах, оролцогч талуудын харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл

2 дугаар зүйл.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж

2.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."төсөл" гэж шинээр байгуулах болон ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, уул уурхай, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх зэрэг аливаа үйл ажиллагааг;

3.1.2."төсөл хэрэгжүүлэгч" гэж тухайн төслийг хариуцагч иргэн, хуулийн этгээдийг;

3.1.3."байгаль орчны стратегийн үнэлгээ" гэж улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад түүний хэрэгжилтээс байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөлөл, үр дагаврыг уур амьсгалын өөрчлөлтийн чиг хандлага, гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюултай уялдуулан тодорхойлохыг;

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.4."байгаль орчны төлөв байдлын үнэлгээ" гэж зэрэглэл I, II-т хамаарах төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчин, нийгмийн төлөв байдлыг судлан тогтоож цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлохыг;

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

3.1.5."хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ" гэж тодорхой бүс нутаг, сав газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлж байгаа төслүүдээс байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа хам болон давхардмал сөрөг нөлөөллийг тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг;

/Энэ хэсэгт 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсэгт 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

3.1.6."байгаль орчны нөлөөллийн үнэлгээ" гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад төслийн нөлөөлөлд өртөх бүсийн байгаль орчин, нийгэмд учруулж болзошгүй нөлөөлөл, цар хүрээ, үр дагаврыг төслийн үе шатуудад урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг;

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

3.1.7."үнэлгээний шинжээч" гэж энэ хуулийн 3.1.6-д заасан үнэлгээ, үнэлгээний тайланд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах эрх бүхий этгээдийг;

3.1.8."үнэлгээний шинжилгээ" гэж энэ хуулийн 3.1.6-д заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ажлыг холбогдох хууль журмын дагуу гүйцэтгэсэн эсэх, тайлан, дүгнэлт үндэслэлтэй, зөв эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг;

3.1.9."хянан магадлагаа" гэж батлагдсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан, дүгнэлт үнэн зөв эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг ;

3.1.9."хянан магадлагаа" гэж батлагдсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан, дүгнэлт үнэн зөв эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг ;

3.1.10."эрсдэлийн үнэлгээ" гэж хүн, амьтан, ургамал болон байгаль орчинд хими, биологи, физикийн хүчин зүйлээс үзүүлж болзошгүй нөлөөлөл, мөн гамшиг болон аюулын нөлөөллийг урьдчилан тодорхойлох үйл ажиллагааг;

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.11."биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах" гэж төслийн үйл ажиллагаанд өртөгдөн унаган төрх, хэв шинж, амьдрах орчноо алдсан биологийн олон янз байдлыг өөр газарт нөхөн хамгаалах арга хэмжээг.

3.1.12."байгаль орчны төлөв байдлын тодорхойлолт" гэж энэ хуулийн 7.9.3-т заасан зэрэглэлд хамаарах төслийг хэрэгжүүлж эхлэхээс өмнөх төслийн байршлын байгалийн нөхцөл, орчны онцлогийг тогтоохыг;

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.нэмэлт өөрчлөлт оруулсан /

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.нэмэлт өөрчлөлт оруулсан /

3.1.13."байгаль орчны нөлөөллийн үнэлгээний нэмэлт тодотгол" гэж төслийн хүчин чадал, технологи, байршил, талбайн хэмжээ өөрчлөгдсөн, хуулиар тогтоосон хугацаа дуусгавар болсон тохиолдолд байгаль орчны нөлөөллийн үнэлгээг шинэчлэхийг.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

ХОЁРДУГААР БҮЛЭГ

БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮТЭЦ, ТОГТОЛЦОО, ЗОХИЦУУЛАЛТ

4 дугаар зүйл

4 дүгээр зүйл.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ

4.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэдэгт дор дурдсан үнэлгээ хамаарна:

4.1.1.байгаль орчны стратегийн үнэлгээ /цаашид "стратегийн үнэлгээ" гэх/;

4.1.2.байгаль орчны төлөв байдлын үнэлгээ /цаашид "төлөв байдлын үнэлгээ" гэх/;

4.1.3.байгаль орчны нөлөөллийн үнэлгээ /цаашид "нөлөөллийн үнэлгээ гэх/;

4.1.4.хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ.

4.2.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний асуудлыг зохицуулах, энэ хуулийн 4.1.1, 4.1.4, 7.1.2-т заасан үнэлгээний үр дүн, тайланд дүгнэлт өгөх, үүрэг бүхий байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөл /цаашид "мэргэжлийн зөвлөл" гэх/ ажиллана.

4.3.Мэргэжлийн зөвлөлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр томилон ажиллуулна.

4.4.Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

5 дугаар зүйл

5 дугаар зүйл.Байгаль орчны стратегийн үнэлгээ

5.1.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан дунд болон урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад хийсэн стратегийн үнэлгээний тайланг бодлогын баримт бичгийн төслийн хамт Засгийн газарт хэлэлцүүлэхээс өмнө байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

5.2.Стратегийн үнэлгээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан мэргэжлийн байгууллага, тухайн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, бие даасан шинжээч, мэргэжилтнүүдийн багийн оролцоотойгоор хийж тайлан гаргана.

5.3.Стратегийн үнэлгээ болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний талаарх нарийвчилсан журмыг Засгийн газар батална.

5.4.Стратегийн үнэлгээний тайланг мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэж, дүгнэлт гаргах бөгөөд уг дүгнэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газарт танилцуулна.

5.5.Төслийг хэрэгжүүлэгч салбарын яам болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь стратегийн үнэлгээний дүгнэлтийн талаарх мэдээллийг нийтэд мэдээлж, өөрийн цахим хуудсанд байрлуулах бөгөөд хэвлэмэл хувилбартай танилцах боломжийг бүрдүүлнэ.

6 дугаар зүйл

6 дугаар зүйл.Төлөв байдлын болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ

6.1.Төсөл хэрэгжүүлэгч нь энэ хуулийн 3.1.4-т заасан үнэлгээг хийлгэж, болзошгүй нөлөөллийг судалсан байна.

6.2.Төлөв байдлын үнэлгээг төсөл хэрэгжүүлэгч нь эрх бүхий мэргэжлийн байгууллага болон судалгаа, шинжилгээний байгууллагын оролцоотойгоор хийлгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандан чиглэл гаргуулна.

6.3.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тодорхой бүс нутаг, сав газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөлд энэ хуулийн 3.1.5-д заасан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор хийнэ.

6.4.Шаардлагатай тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 6.3-т заасан үнэлгээ хийхэд мэргэжлийн баг томилж болно.

6.5.Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний ажилд шаардагдах зардлыг нөлөөллийн цар хүрээг харгалзан төсөл хэрэгжүүлэгчээс гаргуулна.

6.5.Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний ажилд шаардагдах зардлыг нөлөөллийн цар хүрээг харгалзан төсөл хэрэгжүүлэгчээс гаргуулна.

6.6.Эрх бүхий мэргэжлийн байгууллага нь боловсруулсан байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх үнэлгээний асуудал эрхэлсэн мэргэжлийн зөвлөлд хүргүүлж хянуулна.

6.7.Байгаль орчны төлөв байдлын тодорхойлолтыг төсөл хэрэгжүүлэгч хариуцан гүйцэтгэх бөгөөд үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14 дэх заалтад заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн санд бүртгүүлнэ.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

6.8.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний үр дүн, нөлөөлөл бууруулах арга хэмжээг тухайн бүс нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа төсөл хэрэгжүүлэгчийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгуулж, хэрэгжилтийг хянах үүрэгтэй.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

6.9.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь тодорхой бүс нутаг, сав газарт хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийлгэх хүсэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

7 дугаар зүйл

7 дугаар зүйл.Нөлөөллийн үнэлгээ

7.1.Нөлөөллийн үнэлгээ нь дараах үнэлгээнээс бүрдэнэ:

7.1.1.байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ;

7.1.2.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ.

7.2.Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ.

7.3.Хуульд өөрөөр заагаагүй бол төсөл хэрэгжүүлэгч нь эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник, эдийн засгийн үндэслэл, эскиз зураг, бизнес төлөвлөгөө, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, эсхүл төлөв байдлын тодорхойлолт, тухайн хамгаалалтын захиргааны болон сум, дүүргийн Засаг даргын санал, холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлж энэ хуулийн 7.7-д заасны дагуу баталсан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ."

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

7.4.Шинээр байгуулах болон одоо ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, байгалийн нөөц ашиглах төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг үнэлгээний шинжээч ажлын 14 хоногт багтаан хийж дараах дүгнэлт гаргана:

7.4.1.техник, технологи, үйл ажиллагаа нь байгаль орчинд халтай, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, стратегийн үнэлгээний дүгнэлт болон холбогдох хууль тогтоомжид нийцээгүй төслийг хэрэгжүүлэхээс татгалзах, эсхүл буцаах;

7.4.2.төслийг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр тодорхой нөхцөл, болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх;

7.4.3.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзэх.

7.5.Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 7.4-т заасан хугацааг энэ хуулийн 7.6-д заасан ерөнхий шинжээчийн шийдвэрээр 14 хоногийн хугацаагаар нэг удаа сунгаж болно.

7.5.Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 7.4-т заасан хугацааг энэ хуулийн 7.6-д заасан ерөнхий шинжээчийн шийдвэрээр 14 хоногийн хугацаагаар нэг удаа сунгаж болно.

7.6.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд үнэлгээний шинжилгээ хийж, дүгнэлт гаргах ерөнхий шинжээч, шинжээчийн эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгох бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

7.6.1.ерөнхий шинжээч нь байгаль орчны чиглэлээр 8-аас доошгүй жил ажилласан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх мэргэжлийн чадвар, ажлын туршлагатай байх;

/Энэ заалтыг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

7.6.2.шинжээч нь байгаль орчны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх мэргэжлийн чадвар, ажлын туршлагатай байх.

/Энэ заалтыг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найнруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ заалтыг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найнруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

7.7.Нөлөөллийн үнэлгээний журам, үнэлгээ хийх төслийн ангиллыг Засгийн газар батлах бөгөөд уг журам, ангилалд байгаль орчны нөлөөллийн үнэлгээтэй холбоотой асуудал, үнэлгээний шинжилгээний арга, хянан магадлагаа, олон нийтийн оролцоо, ерөнхий үнэлгээ хийх харьяалал, биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний нэмэлт тодотгол, нийгмийн нөлөөллийн болон эрүүл мэндийн үнэлгээтэй холбогдсон зохицуулалтыг тусгана.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

7.8.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

7.9.Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан төслийг дараах байдлаар ангилна:

7.9.1.зэрэглэл I буюу их эрсдэлтэй төсөл гэж байгаль орчин, нийгмийн бүрэлдэхүүн хэсэгт үзүүлэх сөрөг болон хуримтлагдах нөлөөлөл нь төслийн нөлөөллийн бүсийн хэмжээгээр хязгаарлагдахгүй, байгаль орчин, нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулахад нэмэлт арга хэмжээ шаардлагатай, газар чөлөөлөлтийн хамрах хүрээ ихтэй үйл ажиллагааг;

/Энэ заалтыг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

7.9.2.зэрэглэл II буюу дунд эрсдэлтэй төсөл гэж байгаль орчин, нийгмийн бүрэлдэхүүн хэсэгт үзүүлэх сөрөг нөлөөлөл нь төслийн нөлөөллийн бүсийн хэмжээгээр хязгаарлагдах боломжтой, байгаль орчин, нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулахад нөхцөл, болзолтой арга хэмжээ шаардлагатай, газар чөлөөлөлтийн хамрах хүрээ хязгаарлагдмал үйл ажиллагааг;

/Энэ заалтыг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

7.9.3.зэрэглэл III буюу бага эрсдэлтэй төсөл гэж байгаль орчин, нийгмийн бүрэлдэхүүн хэсэгт үзүүлж болзошгүй сөрөг нөлөөлөл нь хязгаарлагдмал, эсхүл эрсдэлгүй үйл ажиллагааг.

/Энэ заалтыг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

7.10.Зэрэглэл I төсөлд 5 жил, зэрэглэл II төсөлд 10 жил тутамд байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд нэмэлт тодотгол хийх бөгөөд зэрэглэл III төсөлд энэ хуулийн 7.11-д заасан нөхцөл үүсээгүй тохиолдолд байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд нэмэлт тодотгол хийлгэхийг шаардахгүй.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

7.11.Төслийн хүчин чадал, талбайн хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд энэ хуулийн 7.10-т заасан хугацааг харгалзахгүйгээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд нэмэлт тодотгол хийлгэх бөгөөд төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гаргана.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

7.12.Энэ хуулийн 7.7-д заасны дагуу баталсан нөлөөллийн үнэлгээ хийх төслийн ангилалд заагаагүй төсөлд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэхийг шаардахгүй.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

7.13.Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны ерөнхий үнэлгээнд санал авах хүсэлтийг төслийн товч танилцуулга, газрын эрхтэй холбоотой баримт бичгийн хамт тухайн сум, дүүргийн Засаг даргад гаргана.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

7.14.Сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, ажлын 15 өдөрт багтаан хариу өгөх бөгөөд энэ хугацаанд шийдвэрлээгүй бол зөвшөөрсөнд тооцно.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

7.15.Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 7.13-т зааснаас бусад баримт бичиг шаардахгүй.

8 дугаар зүйл

8 дугаар зүйл.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

8.1.Энэ хуулийн 7.4.3-т заасны дагуу гарсан дүгнэлтэд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлын зорилт, чиглэл, хамрах хүрээ, хугацааг тодорхой заана.

8.2.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг энэ хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу эрх авсан дотоодын аж ахуйн нэгж гүйцэтгэнэ.

8.3.Энэ хуулийн 8.2-т заасан эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үр дүнгээр тайлан бэлтгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна.

8.4.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд дараах асуудлыг тусгана:

8.4.1.төсөл хэрэгжих орчны байгаль орчны төлөв байдал;

8.4.2.төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөлөл, тэдгээрийн эрчим, тархалт, үр дагаврыг тогтоосон тооцоо, судалгааны үр дүн;

8.4.3.төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж;

8.4.4.төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсгэж болзошгүй бохирдлыг бууруулахад боломжит арга технологи, байгаль орчинд ээлтэй техник, технологийг ашиглах зөвлөмж;

8.4.4.төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсгэж болзошгүй бохирдлыг бууруулахад боломжит арга технологи, байгаль орчинд ээлтэй техник, технологийг ашиглах зөвлөмж;

8.4.5.байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээнд эрсдэлийн үнэлгээ хийхээр заасан бол төслийн үйл ажиллагаанаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн эрсдэлийн үнэлгээ;

8.4.6.газрын тос, уул уурхай, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт зэрэг төсөлд хаалтын үйл ажиллагааны чиглэл, нөхөн сэргээлтийн зорилт, хамрах хүрээ, шалгуур үзүүлэлтүүд, биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгааллын арга хэмжээ;

/Энэ заалтад 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

8.4.7.байгаль орчны менежментийн төлөвлөгөөний зорилт, хамрах хүрээ, шалгуур үзүүлэлтүүд;

8.4.8.энэ хуулийн 10.5-д заасны дагуу төслийн нөлөөлөлд өртөх иргэдийн саналыг тусгасан байдал, танилцуулга;

/Энэ заалтыг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

8.4.9.төсөл хэрэгжих газрын түүх соёлын үнэт зүйлс, төслийн онцлогтой уялдсан бусад асуудал.

8.4.9.төсөл хэрэгжих газрын түүх соёлын үнэт зүйлс, төслийн онцлогтой уялдсан бусад асуудал.

8.4.10.энэ хуулийн 8.4.8-д заасан танилцуулгын үнэн зөвийг төсөл хэрэгжүүлэгч, тухайн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийсэн мэргэжлийн эрх бүхий байгууллага хариуцна.

/Энэ заалтыг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

8.5.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд төсөл хэрэгжүүлэгчээс албан ёсоор санал авна.

8.6.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна.

8.7.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж нь судалгааны анхдагч материал, үнэлгээний мэргэжилтний судалгааны ажлын дүнг эх хувиар нь хадгалах бөгөөд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14 дэх заалтад заасан мэдээллийн санд цахим хэлбэрээр хадгална.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

8.8.Төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нөлөөллийн үнэлгээ хийсэн эсэхэд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны Засаг дарга, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина.

8.9.Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх шаардлагатай байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх төслийг энэ хуулийн 7.7-д заасны дагуу баталсан нөлөөллийн үнэлгээ хийх төслийн ангиллаар зохицуулна.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

8.10.Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр зааснаас бусад төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланд үнэлгээний шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн төслийг хэрэгжүүлэх эсэх асуудлыг ерөнхий шинжээч ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

8.11.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн хэрэгжилтэд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 10 1 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчны аудитыг хийлгэнэ.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

9 дугаар зүйл

9 дүгээр зүйл.Байгаль орчны менежментийн төлөвлөгөө

9.1.Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна.

/Энэ хэсэгт 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

9.2.Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 7.9-д заасан ангиллаас хамааран 10 хүртэлх жилийн хугацаагаар батлах бөгөөд уг төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

9.3.Ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага тухайн төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлан төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгоно.

9.4.Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах, хянах, тайлагнах журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

9.5.Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрөөс бүрдэнэ.

9.6.Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тогтоогдсон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээ, нөхөн сэргээлт болон дүйцүүлэн хамгаалал хийх, хүлэмжийн хийг бууруулах талаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ болон тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгана.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

9.7.Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрт төслийн үйл ажиллагааны улмаас байгаль орчны төлөв байдалд үзүүлж байгаа өөрчлөлтийг хянах, шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах, түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр, шаардагдах хөрөнгө, зардал, хугацааг тодорхойлон тусгана.

9.8.Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална.

9.9.Энэ хуулийн 9.10-т зааснаас бусад төрлийн төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэхийн баталгаа болгон тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлынхаа 50-иас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тус сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансанд төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлтийг жил бүр тайлагнана.

9.10.Ашигт малтмалын ашиглалт, баяжуулах, боловсруулах үйлдвэр, химийн үйлдвэрийн үйл ажиллагааны төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нөхөн сэргээлтийн тусгай дансанд ашиглалтын үйл ажиллагаа дуусах хүртэл жил бүр тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг төвлөрүүлнэ.

9.11.Төсөл хэрэгжүүлэгчийн нөлөөллийн үнэлгээгээр тавигдсан шаардлага болон уурхайн ашиглалтын жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт, энэ хуулийн 14.1.3-т заасан хаалтын менежментийн төлөвлөгөөний биелэлтийн явцыг үндэслэн энэ хуулийн 9.10-т заасан хөрөнгийг тодорхой хуваарийн дагуу уурхайн хаалтын үе шатанд буцаан олгоно.

9.12.Байгаль орчны менежментийн болон уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны засаг дарга, төрийн захиргааны төв байгууллага болон байгаль орчны төрийн бус байгууллага хяналт тавина.

9.13.Шаардлагатай тохиолдолд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагын шийдвэрээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэл болон энэ хуулийн 9.12-т заасан хяналтын дүнд хөндлөнгийн хяналт хийж, дүгнэлт гаргах бөгөөд уг ажилд шаардагдах зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна.

9.14.Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан болон энэ хуулийн 9.12, 9.13-т заасан хяналтын дүнг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчийн баталгааны мөнгийг буцаан олгох эсэх асуудлыг энэ хуулийн 9.15-д заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

9.15.Энэ хуулийн 9.9, 9.10-т заасан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

10 дугаар зүйл

10 дугаар зүйл.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний шинжилгээ

10.1.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн эрх бүхий аж ахуйн нэгж нь ерөнхий үнэлгээнд заасан хугацаанд үнэлгээний ажлын тайланг холбогдох бусад бичиг баримтын хамт ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагад хүргүүлнэ.

10.2.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хүлээн авсан шинжээч ажлын 15 өдөрт багтаан үнэлгээний шинжилгээ хийж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ерөнхий шинжээч уг тайланд үнэлгээний шинжилгээ хийх шинжээчдийн баг томилно.

/Энэ хэсэгт 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

10.3.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ерөнхий шинжээч энэ хуулийн 10.2-т заасан хугацааг 15 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно.

/Энэ хэсэгт 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсэгт 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

10.4.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан шаардлага, энэ хуулийн 10.5-д заасан танилцуулгаас гарсан саналыг тусгасан байдал, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд үнэлгээний шинжилгээ хийсэн шинжээч, мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн төслийг хэрэгжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

10.5.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжүүлэгч, үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хамтран төслийн нөлөөлөлд өртөх иргэдэд танилцуулж, санал авах бөгөөд баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад хүсэлт илгээснээс хойш 30 хоногийн дотор уг асуудлаар хурал хуралдсан тохиолдолд тайланг танилцуулж, санал авах ажлыг зохион байгуулна.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

10.6.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн санг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн долдугаар бүлэгт заасны дагуу зохицуулна.

10.7.Шинжээч нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг цахим хэлбэрээр хүлээн авч, холбогдох шинжилгээг хийнэ.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

11 дугаар зүйл

11 дүгээр зүйл.Хянан магадлагаа

11.1.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэсний үндсэн дээр төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулж байгаа болон учруулсан бол үнэлгээний үнэн зөв хийгдсэн эсэхэд хянан магадлагаа хийнэ.

11.2.Хянан магадлагааны дүгнэлт гаргах хугацааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ерөнхий шинжээч тогтоож, холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан тухай бүр ажлын хэсэг томилон ажиллуулна.

11.3.Хянан магадлагаа хийхэд шаардлагатай зардлыг үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хариуцах бөгөөд хянан магадлагааны дүгнэлтийг үндэслэн буруутай этгээдээр уг зардлыг нөхөн төлүүлнэ.

11.4.Хянан магадлагаа хийхэд шаардагдах баримт бичгийг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж болон төсөл хэрэгжүүлэгч нар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад саадгүй бүрдүүлж өгнө.

11.5.Хянан магадлагаагаар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь тогтоогдвол уг ажлыг зохих шаардлагын түвшинд хүртэл дахин хийлгэж, энэ хугацаанд бусад төсөлд нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр түдгэлзүүлнэ.

11.6.Хянан магадлагаагаар нэмэлт ажил хийх шаардлагатай нь тогтоогдвол холбогдох зардлыг анх нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж хариуцна.

12 дугаар зүйл

12 дугаар зүйл.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх олгох, хүчингүй болгох

12.1.Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.7-д заасан тусгай зөвшөөрлийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 5-д заасан шаардлагыг хангасан хуулийн этгээдэд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.2.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөлд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна дараах баримт бичгийг хавсаргасан байна:

/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.2.1.аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тухай танилцуулга;

12.2.2.үнэлгээний ажил эрхлэхэд шаардлагатай мэдээллийн сан, материаллаг бааз, боловсон хүчний хангамж болон чадавхийг илтгэх бичиг баримтууд.

12.2.2.үнэлгээний ажил эрхлэхэд шаардлагатай мэдээллийн сан, материаллаг бааз, боловсон хүчний хангамж болон чадавхийг илтгэх бичиг баримтууд.

12.3.Энэ хуулийн 12.2-т заасны дагуу өргөдөл гаргасан аж ахуйн нэгжийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх чадварыг мэргэжлийн зөвлөл ажлын таван өдөрт багтаан шалгаж, дүгнэлт гаргана.

/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.4.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

12.5.Аж ахуйн нэгжид байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр гурван жилийн хугацаатай олгоно.

12.6.Аж ахуйн нэгж нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн хугацаа дуусахаас хоёр сарын өмнө эрх сунгуулахыг хүссэн өргөдлөө гүйцэтгэсэн ажлын тайлангийн хамт байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

12.7.Энэ хуулийн 12.6-д заасан өргөдөл болон тайлан, байгаль орчны нөлөөллийн үнэлгээтэй холбогдсон бусад мэдээллийг мэргэжлийн зөвлөл хянан үзэж, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн хугацааг сунгах эсэх талаар дүгнэлт гаргана.

12.8.Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн аж ахуйн нэгжийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр гурван жилээр сунгана.

12.9.Энэ хуулийн 12.1-д заасан тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНД ОРОЛЦОГЧДЫН ЭРХ, ҮҮРЭГ

13 дугаар зүйл

13 дугаар зүйл.Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийн эрх

13.1.Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч дараах эрх эдэлнэ:

13.1.1.стратегийн болон нөлөөллийн үнэлгээ хийлгэх хүсэлтээ эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжид тавих;

13.1.2.төлөв байдлын, стратегийн болон нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэх аж ахуйн нэгжийг сонгох;

13.1.3.тухайн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн техник, технологи, бизнесийн холбоотой зарим шаардлагатай мэдээллийг нууцлахыг стратегийн болон нөлөөллийн үнэлгээг гүйцэтгэх аж ахуйн нэгжээс шаардах.

14 дугаар зүйл

14 дүгээр зүйл.Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийн үүрэг

14.1.Стратегийн үнэлгээнд хамрагдах хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулсан байгууллага болон төсөл хэрэгжүүлэгч дараах үүрэг хүлээнэ:

14.1.1.бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөнд хийх стратегийн болон төслийн нөлөөллийн үнэлгээтэй холбогдол бүхий баримт бичгийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаж өгөх;

14.1.2.байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх иргэд, холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд мэдээлж, тайлагнах;

/Энэ заалтыг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

14.1.3.газрын тос болон уул уурхайн төслүүд нь нөхөн сэргээлт, хаалтын менежментийн төлөвлөгөөг тухайн үйл ажиллагаа эхэлж, хаалт хийхээс гурван жилээс доошгүй хугацааны өмнө боловсруулж, тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авч, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх.

14.1.4.иргэний хүсэлтийн дагуу тухайн төслийн үйл ажиллагаатай холбоотой газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл өгөх, эсхүл танилцах боломжоор хангах;

/Энэ заалтыг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

14.1.5.хуримтлагдах нөлөөллийн үнэлгээнээс гарсан үр дүн, нөлөөлөл бууруулах арга хэмжээг тухайн төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, түүний нэмэлт тодотгол болон тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжилтийг хангана.

/Энэ заалтыг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

15 дугаар зүйл

15 дугаар зүйл.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгжийн эрх

15.1.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж дараах эрх эдэлнэ:

15.1.1.байгаль орчны нөлөөллийн үнэлгээний ажилд шаардлагатай баримт бичгийг төсөл хэрэгжүүлэгчээс гаргуулан авах;

15.1.2.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийхэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажлын байранд саадгүй нэвтрэн орох, сорьц, дээж авах;

15.1.3.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний дүнг тусган боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд төслийг үргэлжлүүлэх эсэх талаарх дүгнэлтийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тавих.

16 дугаар зүйл

16 дугаар зүйл.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгжийн үүрэг

16.1.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж дараах үүрэг хүлээнэ:

16.1.1.урьд хийгдсэн шинжилгээ, судалгааны дүгнэлтийг ашиглаж болох бөгөөд түүнийг тодотгох холбогдох чиглэлээр нэмэлт судалгаа хийх;

16.1.2.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд хийсэн шүүмжийн дүгнэлтийн дагуу нэмэлт, өөрчлөлт оруулах;

16.1.3.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үр дүнгийн үнэн зөвийг хариуцах;

16.1.4.тухайн төслийн техник, технологи, бизнесийн холбоотой мэдээллийн нууцыг хадгалах.

16.2.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж нь үнэлгээний ажилтай холбогдсон эрсдэлийг Даатгалын тухай хууль тогтоомжоор зохицуулна.

17 дугаар зүйл

17 дугаар зүйл.Банк, санхүүгийн болон хөрөнгө оруулалтын байгууллагын үүрэг

17.1.Банк, санхүүгийн болон хөрөнгө оруулалтын байгууллага нь байгаль орчин болон нийгэм, хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар санхүүжүүлэх, зээл тусламж олгохгүй байх үүрэг хүлээнэ.

17.2.Олон улсын банк, санхүүгийн байгууллагын байгаль орчин, нийгмийн нөлөөллийн бодлого, журмын хүрээнд хийж гүйцэтгэсэн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлан нь энэ хуулийн 7.1, 7.2, 7.3, 8.2, 8.4, 10.1, 10.5-д заасан шаардлагыг хангасан бол байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч, энэ хуулийн 7.4-т заасан дүгнэлт, 10.4-т заасан шийдвэрийг гаргаж болно.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО

18 дугаар зүйл

18 дугаар зүйл.Нөлөөллийн үнэлгээний үйл ажиллагааны олон нийтийн оролцоо

18.1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь стратегийн үнэлгээ хийгдэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд хамрагдсан төслүүдийн талаарх мэдээллийг цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.

18.2.Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа үндэсний болон бүс нутгийн хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөнд стратегийн үнэлгээ хийх явцад олон нийтээс санал авна.

18.3.Стратегийн үнэлгээнд олон нийтээс санал ирүүлэх хугацаа нь ажлын 30-аас дээшгүй өдөр байх бөгөөд амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр санал авна.

Энэ хуулинд 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан./

18.4.Тухайн төслийн нөлөөлөлд өртөх иргэдэд танилцуулах, санал авах шаардлагатай байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгдэх төслийг энэ хуулийн 7.7-д заасны дагуу баталсан нөлөөллийн үнэлгээ хийх төслийн ангиллаар батална.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

18.5.Тухайн нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа төслүүдийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээний мэдээллийн санд олон нийтэд нээлттэй байрших бөгөөд иргэн газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон төрийн эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад гаргах эрхтэй.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

18.6.Засаг дарга энэ хуулийн 18.5-д заасан иргэний хүсэлтийн дагуу холбогдох мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 15.6-д заасан хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

18.7.Иргэн тухайн төслийн үйл ажиллагаатай холбогдуулан газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн талаарх мэдээлэл авах, танилцах хүсэлтийг төсөл хэрэгжүүлэгчид гаргаж болно.

/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

ТАВДУГААР БҮЛЭГ

БУСАД

19 дугаар зүйл

19 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

19.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

19.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

20 дугаар зүйл

20 дугаар зүйл.Хохирлыг нөхөн төлүүлэх

20.1.Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэлгүйгээр төслийг хэрэгжүүлснээс буюу үнэлгээгээр тавигдсан шаардлагыг зөрчсөний улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан аргачлалын дагуу тооцож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

20.2.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг буруу хийснээс байгаль орчинд учруулсан хохирлыг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагаар нөхөн төлүүлнэ.