Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай
2007 он · 7 зүйл · legalinfo.mn дээрх албан ёсны эх
Энэ хууль таны асуудалд хэрхэн хамаарах вэ?
Нөхцөл байдлаа бичихэд LEX.mn холбогдох зүйл, заалт болон шүүхийн практикийг тулгаж хариулна.
Асуултаа бичих1 дугаар зүйл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.
Энэ
хуулийн
зорилт
нь
хадгаламж
,
зээлийн
зарим
хоршооны
үүсгэн
байгуулагчдын
буруутай
үйл
ажиллагааны
улмаас
хадгаламж
эзэмшигчид
учирсан
хохирлын
тодорхой
хэсгийг
төрөөс
эргэн
төлөгдөх
нөхцөлөөр
барагдуулах
,
үлдэгдэл
хохирлыг
хадгаламж, зээлийн хоршооны орлого, мөнгөн хөрөнгөөр барагдуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2 дугаар зүйл
2 дугаар зүйл. Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хууль тогтоомж
2.1.
Хохирлыг
эргэн
төлөгдөх
нөхцөлөөр
барагдуулах
тухай
хууль
тогтоомж
нь
Монгол
Улсын
Иргэний
хууль
,
Шүүхийн
шийдвэр
гүйцэтгэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.
Энэ
хууль
нь
хууль
хүчин
төгөлдөр
болохоос
өмнө
эрүүгийн
хэрэг
үүсгэж
,
шүүхийн
шийтгэх
тогтоолоор
хохирлынх
нь
бодит
хэмжээг тогтоосон хадгаламж зээлийн хоршооны хохирогчдод хамаарна.
3.2.Энэ хуулийн 3.1-д заасан бодит хохиролд хадгаламжийн хүү үл тооцно.
4 дугаар зүйл
4 дүгээр зүйл. Хохирол барагдуулах хэмжээ
4.1.Энэ хуулийн 3 дугаар зүйлд зааснаар тогтоогдсон хохирлын 50 хувийг төрөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулна.
4.2.
Энэ
хуулийн
4.1-
д
зааснаар
барагдуулснаас
үлдсэн
50
хувийн
хохирлыг
хадгаламж
,
зээлийн
хоршооны
орлого
,
мөнгөн
хөрөнгөөр барагдуулна.
/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
5 дугаар зүйл
5 дугаар зүйл. Хохирол барагдуулах эх үүсвэр, түүнийг нөхөн бүрдүүлэх
5.1.Энэ хуулийн 4.1-д заасан хохирлыг улсын төсвийн хөрөнгөөр барагдуулна.
/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5.2.
Энэ
хуулийн
5.1-
д
заасны
дагуу
улсын
төсвийн
хөрөнгөөс
барагдуулсан
хохирлыг
тухайн
хоршооны
дараахь
орлого
,
мөнгөн
хөрөнгөөс түүнд оногдох хэмжээгээр нь нөхөн төлүүлнэ:
5.2.1.төлбөр төлөгчөөс гаргуулан авсан бэлэн мөнгө;
5.2.2.харилцах дансан дахь төгрөг, гадаад валют;
5.2.3.төлбөр төлөгчөөс хураан авсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлого;
5.2.4.үнэт цаас борлуулсны орлого;
5.2.5.газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг худалдан борлуулснаас олсон орлого;
5.2.6.
ашигт
малтмалын
хайгуулын
болон
ашиглалтын
тусгай
зөвшөөрлийг
холбогдох
хууль
тогтоомжид
заасны
дагуу
худалдан
борлуулснаас олсон орлого;
5.2.7.хоршооны үйл ажиллагааны орлого;
5.2.8.бусад орлого.
5.3.
Энэ
хуулийн
5.2-
т
заасан
орлого
,
мөнгөн
хөрөнгийг
нэгдсэн
байдлаар
төвлөрүүлж
хадгаламж
,
зээлийн
хоршооны
нийт
хохирогчдын
үлдэгдэл
50
хувьд
хувь
тэнцүүлэн
олгох
бөгөөд
хохирогчдын
төлбөрийг
барагдуулсны
дараа
энэ
хуулийн
4.1-
д
заасан төлбөрийг улсын төсөвт буцаан төлж дуусгана.
/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5.4.
Энэ
хуулийн
5.3-
т
заасан
орлого
,
мөнгөн
хөрөнгө
төвлөрүүлэх
ажиллагааг
Шүүхийн
шийдвэр
гүйцэтгэх
тухай
хуульд
заасны
1 / 2
дагуу явуулна.
/Энэ хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6 дугаар зүйл
6 дугаар зүйл. Хохирол барагдуулах журам
6.1.Хохирол барагдуулах журмыг Засгийн газар батална.
7 дугаар зүйл
7 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
7.1.Энэ хуулийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
2 / 2