LEX.mn AI-аас асуух

Хөрөнгө оруулалтын тухай

2013 он · 26 зүйл · legalinfo.mn дээрх албан ёсны эх

Энэ хууль таны асуудалд хэрхэн хамаарах вэ?
Нөхцөл байдлаа бичихэд LEX.mn холбогдох зүйл, заалт болон шүүхийн практикийг тулгаж хариулна.

Асуултаа бичих

1 дугаар зүйл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн нийтлэг баталгааг тогтоох, хөрөнгө оруулалтыг дэмжих, тогтворжуулах татварын орчныг тогтоох, хөрөнгө оруулалтын талаар төрийн байгууллагын эрх хэмжээ, хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлох болон хөрөнгө оруулалттай холбоотой бусад харилцааг зохицуулахад оршино.

/Энэ хэсэгт 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

2 дугаар зүйл

2 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомж

2.1.Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."хөрөнгө оруулалт" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг;

3.1.2."хөрөнгө оруулагч" гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг;

3.1.3."гадаадын хөрөнгө оруулагч" гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/-ийг;

3.1.4."дотоодын хөрөнгө оруулагч" гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн/-ийг;

3.1.5."гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд" гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх хуулийн этгээдийг;

/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.6."гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар" гэж итгэмжлэлийн үндсэн дээр төлөөллийн үйл ажиллагаа явуулах зорилготойгоор гадаадын хуулийн этгээдийн Монгол Улсад байгуулсан хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг;

3.1.7.“тогтворжуулах татварын орчин” гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.50-д заасныг;

/Энэ заалтыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.8."татварын хувь, хэмжээг тогтворжуулах" гэж энэ хуульд заасан татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд энэ хуулийн 13.4-т заасны дагуу нэмэхгүйгээр хэвээр хадгалах, эсхүл бууруулахыг;

3.1.9."татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээ" гэж энэ хуулийн 16.1-д заасан шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд энэ хуульд заасан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг тогтворжуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас олгох гэрчилгээг /цаашид "тогтворжуулах гэрчилгээ" гэх/;

3.1.10."тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч" гэж энэ хуульд заасны дагуу тогтворжуулах гэрчилгээ авсан, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдийг;

3.1.11."гадаадын төрийн өмчит хуулийн этгээд" гэж нийт гаргасан хувьцааных нь 50, түүнээс дээш хувийг гадаад улсын төр шууд болон шууд бусаар эзэмшиж байгаа хуулийн этгээдийг;

3.1.12."нэгдмэл сонирхолтой этгээд" гэж Компанийн тухай хуулийн 99.1-д заасан этгээдийг.

"3.1.13."хөрөнгө оруулагчийн гомдол" гэж төрийн байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчаас эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар энэ хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу гаргасан хүсэлтийг;

/Энэ заалтыг 2026 оын 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтыг 2026 оын 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.14."хөрөнгө оруулалтын маргаан" гэж хөрөнгө оруулалт, эсхүл хөрөнгө оруулалтын үйл ажиллагаатай холбогдуулан хөрөнгө оруулагч болон төрийн байгууллага хооронд үүссэн маргааныг.

/Энэ заалтыг 2026 оын 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

4 дугаар зүйл

4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

24.2.Хэрэв талууд маргааныг хэлэлцээний, эсхүл эвлэрүүлэн зуучлах замаар 6 сарын дотор шийдвэрлэж чадаагүй тохиолдолд талуудын харилцан тохиролцсон олон улсын, эсхүл үндэсний арбитраар шийдвэрлүүлж болно.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.1.Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчаас хийж байгаа хөрөнгө оруулалтад хамаарна.

4.2.Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосноос бусад салбар, үйлдвэрлэл, үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийж болно.

4.3.Гадаадын төрийн өмчит хуулийн этгээд энэ хуулийн 21.1-д заасны дагуу зөвшөөрөл авсан тохиолдолд хөрөнгө оруулалт хийж болно.

4.4.Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нь Компанийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлнэ.

4.5.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу төрийн байгууллага, албан газарт улсын болон орон нутгийн төсвөөс хийх хөрөнгө оруулалтад энэ хууль хамаарахгүй.

4.6.Олон улсын болон төрийн бус байгууллага, хувийн өмчит аж ахуйн нэгж, иргэний арилжааны нөхцөлгүйгээр олгох хандив, буцалтгүй тусламжид энэ хууль хамаарахгүй.

4.7.Цөмийн энергийн салбарт хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад энэ хуулийн 20 дугаар зүйл хамаарахгүй бөгөөд уг харилцааг Цөмийн энергийн тухай хуулиар зохицуулна.

4 1 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын талаар баримтлах зарчим

/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

4 1 .1.Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

4 1 .1.1.хөрөнгө оруулагчид шударга, тэгш хандах;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

4 1 .1.2.хөрөнгө оруулагчийг үл ялгаварлан гадуурхах;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

4 1 .1.3.хөрөнгө оруулалтыг хамгаалах, хөрөнгө оруулалтын үр шим, хууль ёсоор олсон орлого, хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

4 1 .1.4.хөрөнгө оруулалтын орчны ил тод,тогтвортой, урьдчилан таамаглахуйц байдлыг хангах;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

4 1 .1.5.гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

4 1 .1.6.тогтвортой, хариуцлагатай хөрөнгө оруулалтыг дэмжих.

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

5 дугаар зүйл

5 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын хэлбэр

5.1.Хөрөнгө оруулалтыг Монгол Улсад дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:

5.1.1.хөрөнгө оруулагч дангаараа болон бусад хөрөнгө оруулагчтай хамтран аж ахуйн нэгж байгуулах;

5.1.2.хөрөнгө оруулагч хувьцаа, өрийн бичиг, бусад төрлийн үнэт цаасыг худалдан авах;

5.1.3.компанийг нэгтгэх, нийлүүлэх замаар хөрөнгө оруулалт хийх;

5.1.4.төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн хуваах, маркетинг, менежментийн болон бусад гэрээ байгуулах;

/Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.1.5.санхүүгийн түрээс /лизинг/-ийн болон франчайзийн хэлбэрийн хөрөнгө оруулалт хийх;

5.1.6.үйлдвэр, машин механизм, технологи дамжуулах, барилга байгууламжийн үндсэн хөрөнгөд биет байдлаар хөрөнгө оруулалт хийх;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.1.7.оюуны өмчийн эрхийг холбогдох хуульд заасны дагуу эдийн засгийн эргэлтэд оруулахад хөрөнгө оруулалт хийх;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.1.8.хуулиар хориглоогүй бусад хөрөнгө оруулалтын хэлбэр.

/Энэ заалтын дугаарт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРХ ЗҮЙН НИЙТЛЭГ БАТАЛГАА

6 дугаар зүйл

6 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын эрх зүйн нийтлэг баталгаа

6.1.Хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтыг дэмжих татварын болон татварын бус дэмжлэгийг эдлэх эрхтэй.

6.2.Төр нь энэ хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчид тогтворжуулах гэрчилгээ олгох замаар татварын хувь, хэмжээг тогтворжуулах, эсхүл түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар татварын орчныг тогтвортой байлгах баталгаа олгоно.

6.3.Хөрөнгө оруулагчийн хөрөнгийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль бусаар шууд болон шууд бус хэлбэрээр хураан авахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6.4.Хөрөнгө оруулагчийн хөрөнгийг гагцхүү нийтийн ашиг сонирхлын үүднээс зөвхөн хуульд заасан журмын дагуу бүрэн хэмжээгээр нөхөн төлөх нөхцөлөөр дайчлан авч болно.

6.5.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 6.4-т заасны дагуу дайчлан авсан хөрөнгийн нөхөн олговрыг тухайн хөрөнгийг дайчлан авсан үеийн буюу энэ тухай хөрөнгө оруулагчид, эсхүл нийтэд мэдэгдэх үеийн олон улсын зах зээлийн үнэлгээгээр тооцож, үнийн хамт төлнө. Тус нөхөн олговор нь бүрэн хөрвөх, чөлөөтэй шилжүүлж болохуйц байна.

/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6.6.Монгол Улс хөрөнгө оруулагчийн өмчлөл дэх оюуны өмчийн эрхийг хуульд заасны дагуу хамгаална.

6.7.Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт татвар төлөх үүргээ бүрэн биелүүлсний үндсэн дээр доор дурдсан өөрт ногдох хөрөнгө, орлогыг гадаад улсад саадгүй гаргах эрхтэй:

6.7.1.үйл ажиллагаанаас олсон ашиг, ногдол ашиг;

6.7.2.оюуны өмчийг бусдад ашиглуулсан эрхийн шимтгэл, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсний төлбөр;

6.7.3.гадаад улсаас олгосон зээлийн үндсэн төлбөр болон хүү;

6.7.4.аж ахуйн нэгжийг татан буулгасны дараа өөрт ногдох хөрөнгө;

6.7.5.хуулийн хүрээнд олсон буюу өмчилж байгаа бусад хөрөнгө.

6.8.Хөрөнгө оруулагч нь энэ хуулийн 6.7-д заасан хөрөнгө, орлогыг мөнгөн хөрөнгө хэлбэрээр гадаад улсад гаргахдаа өөрийн сонгосон, олон улсад чөлөөтэй хөрвөх гадаад валютад хөрвүүлж, шилжүүлэх эрхтэй.

6.9.Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол хөрөнгө оруулагч нь төрийн байгууллагатай байгуулсан гэрээний харилцаанаас үүсэх маргааныг талууд харилцан тохиролцсоны дагуу гадаадын, эсхүл дотоодын арбитрыг томилон шийдвэрлүүлэх эрхтэй.

6.10.Энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.

6.11.Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх хууль тогтоомжийн болон захиргааны хэм хэмжээний актын төсөл, захиргааны шийдвэрийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 38.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 62.1 дэх хэсэгт заасны дагуу урьдчилан мэдээлж, санал авах, сонсох ажиллагаа явуулах, хэлэлцүүлэх, албан ёсоор нийтлэх замаар ил тод байдлыг хангана.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.12.Төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, учирсан хохирлыг хуульд заасны дагуу барагдуулна.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.13.Хууль бус үндэслэлээр хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааг аливаа хэлбэрээр зогсоох, түдгэлзүүлэх, саад учруулахыг хориглоно.

6.14.Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд хийх төрийн хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу давхардалгүй төлөвлөж, хэрэгжүүлэх бөгөөд хуульд заасан хугацааг хэтрүүлэхийг хориглоно.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсгийг 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7 дугаар зүйл

7 дугаар зүйл.Хөрөнгө оруулагчийн эрх, үүрэг

7.1.Хөрөнгө оруулагч нь дараах нийтлэг эрхтэй:

7.1.1.хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалт хийх хэлбэр, хэмжээ, хөрөнгө оруулалт хийх газар, бүс нутаг зэргийг хараат бусаар сонгох, холбогдох шийдвэрийг бие даан дангаар гаргах;

7.1.2.нэг болон түүнээс дээш салбар, төсөл, үйлдвэрлэл, үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийх;

7.1.3.хөрөнгө оруулах төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гадаад улсаас бараа, ажил, үйлчилгээ импортлох, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг экспортлох;

7.1.4.Монгол Улсад бүртгэлтэй банк, банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан гадаадын мөнгөн тэмдэгт худалдан авах, худалдах зэргээр өөрийн гадаад валютын хэрэгцээг хангах;

7.1.5.хөрөнгөө захиран зарцуулах, хууль ёсны орлого, ашгийг гадаадад шилжүүлэх, гадаадаас шилжүүлж авах;

7.1.6.хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг удирдах буюу удирдахад оролцох, бусад этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх, үүргээ шилжүүлэх;

7.1.7.санхүүжилт, зээл, тусламж, газар, байгалийн баялгийг ашиглах хүсэлт гаргах, хүсэлтээ шийдвэрлүүлэх;

7.1.8.төрийн үйлчилгээг эрх тэгш хүлээн авах, энэ хуулийн 23.1-д заасан хөрөнгө оруулагчийн гомдол гаргах;

7.1.8.төрийн үйлчилгээг эрх тэгш хүлээн авах, энэ хуулийн 23.1-д заасан хөрөнгө оруулагчийн гомдол гаргах;

/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

7.1.9.хууль тогтоомжид заасан бусад эрх.

7.2.Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах үндсэн үүргээс гадна дараах нийтлэг үүрэгтэй:

7.2.1.үйлдвэрлэж байгаа бараа, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ нь үндэсний болон олон улсын стандартад нийцэж байх;

7.2.2.нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартын дагуу хөтлөх;

7.2.3.татварын байгууллага, мэдээлэл шаардсан бусад төрийн байгууллагад бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, шаардлагатай мэдээ, мэдээллээр заасан хугацаанд хангах;

7.2.4.хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа нь хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлж, байгаль орчинд ээлтэй байж, хүний хөгжлийг дэмжих;

7.2.5.хууль тогтоомжид заасны дагуу ажилтны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх;

7.2.6.ажилтны мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, удирдлага, менежментийн арга барилыг сайжруулахад анхаарч, компанийн удирдлагын сайн засаглалын зарчмыг нэвтрүүлэх;

7.2.7.Монголын ард түмний үндэсний өв уламжлал, ёс заншлыг хүндэтгэх;

7.2.7.Монголын ард түмний үндэсний өв уламжлал, ёс заншлыг хүндэтгэх;

7.2.8.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд нь энэ хуулийн 16.2-т заасныг баримтлан хөрөнгө оруулалтаа хийх;

7.2.9.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

8 дугаар зүйл

8 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

8.1.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналт тавих;

8.1.2.хөрөнгө оруулалтын бодлого, хөрөнгө оруулалтад үзүүлэх дэмжлэг, арга хэмжээний талаар санал боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх;

8.1.3. энэ хуулийн 21.1-д заасан зөвшөөрлийг олгох;

8.1.4.Төв банк, хөдөлмөр эрхлэлт, татвар, гааль, нийгмийн даатгал, бүртгэл, иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудаас хөрөнгө оруулалттай холбоотой дараах мэдээллийг хагас, бүтэн жилээр гаргуулж, хөрөнгө оруулалтын статистик мэдээллийг гаргах:

8.1.4.а.хөрөнгө оруулалтын эх үүсвэр, хэмжээ;

8.1.4.б.татвар төлөлт;

8.1.4.в.ажлын байрны тоо;

8.1.4.г.гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл;

8.1.4.д.гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо;

8.1.4.е.бараа, үйлчилгээний импортоор хийсэн хөрөнгийн оруулалтын хэмжээ.

8.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

8 1 дүгээр зүйл.Засгийн газрын бүрэн эрх

/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

8 1 .1.Засгийн газар хөрөнгө оруулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

8 1 .1.1.хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг боловсруулах, хэрэгжилтийг хангах;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

8 1 .1.2.энэ хуульд заасан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх олгох;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

8 1 .1.3.хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын баталгааг хангах, хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргах;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

8 1 .1.4.хөрөнгө оруулагчдад Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичигт туссан хөгжлийн төсөл хэрэгжүүлэх нээлттэй санал хүргүүлэх, төсөл хэрэгжүүлэгчийг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгох

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ зүйлийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9 дугаар зүйл

9 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг

/Энэ зүйлийн гарчигт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

9.1.Хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, хөрөнгө оруулагчид үйлчилгээ үзүүлэх зэрэг чиг үүргийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.2.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах эрх, үүрэгтэй:

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.2.1.хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналт тавих;

9.2.2.хөрөнгө оруулалтын бодлого, хөрөнгө оруулалтад үзүүлэх дэмжлэг, арга хэмжээний талаар санал боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх;

9.2.3.энэ хуулийн 21.1-д заасан зөвшөөрлийг олгох;

9.2.3.энэ хуулийн 21.1-д заасан зөвшөөрлийг олгох;

9.2.4.Төв банк, хөдөлмөр эрхлэлт, татвар, гааль, нийгмийн даатгал, бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудаас хөрөнгө оруулалттай холбоотой дараах мэдээллийг хагас, бүтэн жилээр гаргуулж, хөрөнгө оруулалтын статистик мэдээллийг гаргах:

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтад 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.2.4.а.хөрөнгө оруулалтын эх үүсвэр, хэмжээ;

/Энэ дэд заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9.2.4.б.татвар төлөлт;

/Энэ дэд заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9.2.4.в.ажлын байрын тоо;

/Энэ дэд заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9.2.4.г.гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9.2.4.д.гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо;

/Энэ дэд заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9.2.4.д.гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо;

/Энэ дэд заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9.2.4.е.бараа, үйлчилгээний импортоор хийсэн хөрөнгийн оруулалтын хэмжээ.

/Энэ дэд заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9.2.5.хөрөнгө оруулалтыг татах цогц үйл ажиллагаа хэрэгжүүлэх;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9.2.6.хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9.2.7.хөрөнгө оруулалтын талаарх эрх зүйн орчин, дотоод зах зээлийн таатай нөхцөлийг хөрөнгө оруулагчид сурталчлах;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9.2.8.хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийхэд дэмжлэг үзүүлэх;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9.2.9.хөрөнгө оруулалттай холбоотойгоор төрийн бусад үйлчилгээний талаар зөвлөх болон цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэх;

9.2.10.энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд тогтворжуулах гэрчилгээ олгох;

9.2.11.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа нь төслийн бизнес төлөвлөгөө болон техник, эдийн засгийн үндэслэлд нийцсэн эсэхэд хяналт тавих;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.2.12.энэ хуулийн 9.2.11-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийн санхүүгийн тайланг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, шаардлагатай тохиолдолд тухайн хуулийн этгээдээс тус тус гаргуулан авах;

9.2.13.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчийн улсын бүртгэл хөтлөх;

9.2.14.хөрөнгө оруулалтыг тогтвортой үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.2.15.хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах асуудлыг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх.

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.3.Энэ хуулийн 9.2.6-д заасан асуудлаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулж ажиллуулна.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9.4.Энэ хуулийн 9.3-т заасан зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9.5.Энэ хуулийн 9.3-т заасан зөвлөлийн бүрэлдэхүүнд хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төлөөллийг оруулсан байна.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9 1 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

9 1 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

9 1 .1.Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

9 1 .1.1.хөрөнгө оруулалтыг татах, хадгалах, дэмжих цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

9 1 .1.2.хөрөнгө оруулалтын талаарх хууль, эрх зүйн орчныг сурталчлах, мэдээллээр хангах;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

9 1 .1.3.хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийх, хөрөнгө оруулалтыг тогтвортой үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

9 1 .1.4.хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх;

9 1 .1.5.хөрөнгө оруулалттай холбоотойгоор төрийн бусад үйлчилгээний талаар зөвлөх болон цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэх;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

9 1 .1.6.хөрөнгө оруулалттай холбоотой статистик, мэдээллийг төв банк, төсөв, санхүү, татвар, нийгмийн даатгал, гааль, чөлөөт бүс, улсын бүртгэл, хөдөлмөр эрхлэлт, гадаадын иргэн, харьяат, шүүхийн шийдвэр гүйцэтгэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагаас гаргуулж, нэгдсэн статистик, мэдээллийн санг хөтлөх;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

9 1 .1.7.дотоодын хуулийн этгээдэд хөрөнгө оруулалт татахтай холбоотой сургалт зохион байгуулах;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

9 1 .1.8.хуульд заасан бусад.

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДЭМЖЛЭГ

10 дугаар зүйл

10 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын дэмжлэгийн хэлбэр

10.1.Хөрөнгө оруулагчид олгох хөрөнгө оруулалтын дэмжлэг нь татварын болон татварын бус дэмжлэгээс бүрдэнэ.

11 дугаар зүйл

11 дүгээр зүйл.Татварын хөрөнгө оруулалтын дэмжлэг

11.1.Хөрөнгө оруулагчид дараах хэлбэрээр татварын дэмжлэг үзүүлнэ:

11.1.1.албан татвараас чөлөөлөх;

11.1.2.албан татварын хөнгөлөлт үзүүлэх;

11.1.3.албан татвар ногдох орлогоос хасагдах элэгдлийн зардлыг түргэвчилсэн аргаар тооцох;

11.1.4.албан татвар ногдох орлогоос хасагдах алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох;

11.1.5.ажилтны сургалтын зардлыг татвар ногдуулах орлогоос хасч тооцох.

11.2.Доор дурдсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг "0" хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно:

11.2.1.барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих;

11.2.2.нано, био болон инновацийн технологи агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр барих болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор, парк, дэд бүтэц барих;

/Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.2.3.эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барих.

11.3.Хөрөнгө оруулагчид үзүүлэх энэ хуулийн 11.1, 11.2-т заасан дэмжлэгийг татварын тухай хууль тогтоомжоор зохицуулна.

12 дугаар зүйл

12 дугаар зүйл.Татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэг

12.1.Хөрөнгө оруулагчид татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг дараах хэлбэрээр үзүүлж болно:

12.1.1.газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах;

/Энэ заалтыг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

12.1.2.чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркт үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчид дэмжлэг үзүүлэх, бүртгэлийн болон шалган нэвтрүүлэх хөнгөвчилсөн горимоор үйлчлэх;

12.1.3.дэд бүтэц, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, боловсролын салбарын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо, хэмжээг нэмэгдүүлэх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, холбогдох зөвшөөрлийг хөнгөвчилсөн горимоор олгох;

12.1.4.инновацийн төслийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, экспортод чиглэсэн инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн санхүүжилтэд батлан даалт гаргах;

12.1.5.Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз болон байнга оршин суух зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох;

12.1.6.хуульд заасан бусад дэмжлэг.

12.2.Татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг Чөлөөт бүсийн тухай, Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай, Инновацийн тухай, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ТАВДУГААР БҮЛЭГ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ ТОГТВОРЖУУЛАХ

13 дугаар зүйл

13 дугаар зүйл.Татварын хувь, хэмжээг тогтворжуулах

13.1.Энэ хуулийн 13.5-д заасан этгээдэд тогтворжуулах гэрчилгээ олгох замаар хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийн төлөх татварын хувь, хэмжээг тогтворжуулна.

13.2.Тогтворжуулах гэрчилгээ нь олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд уг гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд татварын хувь, хэмжээг тогтворжуулна.

13.3.Энэ хуулийн 4.7-д зааснаас бусад тохиолдолд татварын хувь, хэмжээг тогтворжуулах асуудлыг зөвхөн энэ хууль болон энэ хуульд заасан хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулна.

13.4.Тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд татварын хууль тогтоомжид энэ хуулийн 14.1-д заасан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг бууруулах өөрчлөлт орсон тохиолдолд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд уг өөрчлөлтөд хамаарах ба харин нэмэгдүүлэх өөрчлөлт орсон тохиолдолд уг өөрчлөлтөд хамаарахгүй.

13.5.Хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын хэлбэрээс нь хамааран тогтворжуулах гэрчилгээг дараах этгээдэд олгоно:

13.5.1.хөрөнгө оруулалтын төслийг нэг хуулийн этгээд дангаар хэрэгжүүлэх бол тогтворжуулах гэрчилгээг тухайн хуулийн этгээдэд;

13.5.2.хөрөнгө оруулалтын төслийг харилцан хамаарал бүхий хоёр ба түүнээс дээш тооны хуулийн этгээд хэрэгжүүлэх бол тэдгээрийн толгой компанид.

13.6.Тамхи, согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах үйл ажиллагаанд татварын хувь, хэмжээг тогтворжуулахгүй.

14 дугаар зүйл

14 дүгээр зүйл.Тогтворжуулах татварын төрөл

14.1.Тогтворжуулах гэрчилгээгээр доор дурдсан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд тогтворжуулна:

14.1.1.аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;

14.1.2.гаалийн албан татвар;

14.1.3.нэмэгдсэн өртгийн албан татвар;

14.1.4.ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр.

14.2.Ашигт малтмалын үндсэн ордыг ашиглах зорилгоор олгосон энэ хуулийн 14.1.4-т заасан татварын тогтворжуулалтад үүсмэл ордоос олборлосон ашигт малтмалын бүтээгдэхүүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

15 дугаар зүйл

15 дугаар зүйл.Тогтворжуулах гэрчилгээ

15.1.Тогтворжуулах гэрчилгээний загварыг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.2.Тогтворжуулах гэрчилгээнд дараах мэдээллийг тусгана:

15.2.1.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг;

15.2.2.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон регистрийн дугаар;

15.2.3.энэ хуулийн 13.5.2-т заасан хуулийн этгээдийн оноосон нэр, улсын бүртгэлийн болон регистрийн дугаар;

15.2.4.хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн нэр;

15.2.5.тогтворжуулах гэрчилгээ олгосон он, сар, өдөр, хүчинтэй байх хугацаа;

15.2.6.энэ хуулийн 14.1-д заасан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээ.

15.3.Тогтворжуулах гэрчилгээг бусдад худалдах, барьцаалах, бэлэглэхийг хориглоно.

15.4.Тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд нь нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөх хэлбэрээр өөрчлөн зохион байгуулагдахад тогтворжуулах гэрчилгээ нь шинээр бий болсон буюу эрх залгамжлан авсан хуулийн этгээдэд дараах шаардлагыг хангасан тохиолдолд шилжинэ:

15.4.1.хуулийн этгээд нь хөрөнгө оруулалтын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;

15.4.2.хөрөнгө оруулалтын төсөл нь энэ хуулийн 16.1-д заасан шалгуурыг хангаж байх.

16 дугаар зүйл

16 дугаар зүйл.Тогтворжуулах гэрчилгээ олгох шалгуур, хугацаа

16.1.Хөрөнгө оруулагч хуулийн этгээдийн Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл нь доор дурдсан шалгуурыг бүрэн хангасан тохиолдолд тогтворжуулах гэрчилгээ олгоно:

16.1.1.бизнес төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэлд заасан хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь энэ хуулийн 16.2, 16.3-т заасан хэмжээнд хүрэх;

16.1.2.хуульд заасан бол байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн байх;

16.1.3.тогтвортой ажлын байр бий болгох;

16.1.4.дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх.

16.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт таваас доошгүй жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын хэмжээ, нутаг дэвсгэрээс хамаарч доор дурдсан хугацаагаар тогтворжуулах гэрчилгээг олгоно:

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

No

Хөрөнгө оруулалтын хэмжээ /төгрөг/

Тогтворжуулах гэрчилгээний хугацаа /жил/

Улаанбаатар хот

Бусад

1

20-50 тэрбум

10-50 тэрбум

10

2

50 тэрбум 1 төгрөг-100 тэрбум

15

3

100 тэрбум 1 төгрөгөөс дээш

20

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Бусад

1

20-50 тэрбум

10-50 тэрбум

10

2

50 тэрбум 1 төгрөг-100 тэрбум

15

3

100 тэрбум 1 төгрөгөөс дээш

20

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

16.3.Дараах төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчид тогтворжуулах гэрчилгээний хугацааг энэ хуулийн 16.2-т заасан хугацааг 1.5 дахин уртасган тооцож олгоно:

16.3.1.улс орны нийгэм, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжилд онцгой ач холбогдол бүхий импортыг орлох болон экспортлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, техник, эдийн засгийн үндэслэл батлагдсан өдрийн Төв банкны албан ханшаар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх тооцоотой, бүтээн байгуулалтын ажилд гурваас дээш жил шаардагдах төслийг байршил харгалзахгүйгээр;

/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.3.2.энэ хуулийн 16.1-д заасан шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээд нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэл эрхлэн, үндсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа.

16.4.Хөрөнгө оруулалтаа хийж дуусах хугацааг тогтворжуулах гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцно.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

16.4.Хөрөнгө оруулалтаа хийж дуусах хугацааг тогтворжуулах гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцно.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

16.5.Тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд нь энэ хуулийн 16.2-т заасан хөрөнгө оруулалтаа хийж дуусах хугацааг сунгах хүсэлтээ хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж болох бөгөөд уг хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл энэ хугацааг 2 хүртэл жилээр сунгаж болно.

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

16.6.Нийслэлийн дагуул хотын бүтээн байгуулалтын төсөл нь Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 24.1-д заасан шалгуурыг хангасан тохиолдолд тогтворжуулалтын гэрчилгээг олгоно.

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсэгт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17 дугаар зүйл

17 дугаар зүйл.Тогтворжуулах гэрчилгээ авах тухай хүсэлт гаргах

17.1.Энэ хуулийн 16.1-д заасан шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээд нь тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлтээ хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.2.Тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлтэд доор дурдсан бичиг баримтыг хавсаргана:

17.2.1.энэ хуулийн 16.1-д заасан шалгуурыг хангасан тухай хүсэлт гаргагч хуулийн этгээдийн мэдэгдэл;

17.2.2.хүсэлт гаргагч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ, хуульд заасан тохиолдолд эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн баримт бичгийн хуулбар;

/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.2.3.дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж байгаа талаарх танилцуулга;

17.2.4.хуульд заасан бол байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ;

17.2.5.төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь 10 хүртэл тэрбум төгрөг бол бизнес төлөвлөгөө, 10 тэрбум төгрөгөөс дээш бол техник, эдийн засгийн үндэслэл.

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

18 дугаар зүйл

18 дугаар зүйл.Тогтворжуулах гэрчилгээ олгох

18.1.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлт, холбогдох бичиг баримтыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хуульд заасан шалгуурыг үндэслэн тогтворжуулах гэрчилгээ олгох эсэхийг шийдвэрлэнэ. Хэрэв шаардлагатай гэж үзвэл хугацааг 15 хоногоор сунгаж болно.

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.2.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтворжуулах гэрчилгээг олгохоор шийдвэрлэсэн бол тогтворжуулах гэрчилгээнд холбогдох бичилтийг хийж, гэрчилгээг төсөл хэрэгжүүлэгч Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно.

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.3.Хөрөнгө оруулалтын төсөл нь энэ хуулийн 16.1-д заасан шалгуурыг хангаагүй буюу бичиг баримтын бүрдэл дутуу тохиолдолд хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь холбогдох үндэслэл бүхий гэрчилгээ олгохоос татгалзсан хариуг энэ хуулийн 18.1-д заасан хугацаанд бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр хөрөнгө оруулагчид хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

18.4.Энэ хуулийн 15.2-т заасан мэдээлэлд өөрчлөлт орсон тухай бүр тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтворжуулах гэрчилгээнд өөрчлөлт оруулна.

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19 дугаар зүйл

19 дүгээр зүйл.Тогтворжуулах гэрчилгээг хүчингүй болгох

19.1.Тогтворжуулах гэрчилгээг доор дурдсан үндэслэлээр хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр хүчингүй болгоно:

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.1.1.тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаа дууссан;

19.1.2.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд хүсэлт гаргасан, эсхүл татан буугдсан;

19.1.3.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд Монгол Улсад оруулсан хөрөнгөө Монгол Улсын нутаг дэвсгэрээс бүрэн татаж, шилжүүлсэн;

19.1.4.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд нь хууль бус бичиг баримт бүрдүүлэн тогтворжуулах гэрчилгээг авсан болох нь тогтоогдсон;

19.1.5.эрх залгамжлагч нь энэ хуулийн 15.4-т заасан шаардлагыг хангаагүй;

19.1.6.энэ хуулийн 15.3-т заасныг зөрчсөн;

19.1.7.гадаадын төрийн өмчит хуулийн этгээд нь энэ хуулийн 21.1-д заасан зөвшөөрөл аваагүй болох нь тогтоогдсон;

19.1.8.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч нь энэ хуулийн 16.2-т заасан хугацаанд хөрөнгө оруулалтаа хийгээгүй;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

19.1.9.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.

19.2.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 19.1-д заасан үндэслэлээр тогтворжуулах гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрээ ажлын таван өдөрт багтаан тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдэд болон татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20 дугаар зүйл

20 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын гэрээ

20.1.Засгийн газар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулах орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна.

20.2.Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар эрх олгосон Засгийн газрын гишүүн хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна.

/Энэ хэсэгт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.3.Хөрөнгө оруулалтын гэрээг энэ хуулийн 16.2, 16.3-т заасан хугацаанаас доошгүй хугацаагаар байгуулж болно.

text-align:justify">20.4.Хуульд өөрөөр заагаагүй бол хөрөнгө оруулалтын гэрээнд энэ хуулиар тогтоосон хөрөнгө оруулагчид үзүүлэх эрх зүйн баталгааг олгож, тогтворжуулах татварын орчныг тогтоох, зохицуулалтын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг тусгаж болно.

/Энэ хэсэгт 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

20.5.500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт бүхий тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд нь өөрөө хүсэлт гаргавал түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болно.

20.6.Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журмыг Засгийн газар батална.

20.7.Энэ хуулийн 20.4-т заасан тогтворжуулах татварын төрөлд энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасныг ойлгоно.

/Энэ хэсгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

20.8.Нийслэлийн дагуул хотын бүтээн байгуулалтын төсөлд 300 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулах орчныг тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газрын эрх олгосноор дагуул хотын Захирагч байгуулж болно.

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

ГАДААДЫН ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ

21 дугаар зүйл

21 дүгээр зүйл.Гадаадын төрийн өмчит хуулийн этгээд хөрөнгө оруулалт хийх

21.1.Дараах салбарт үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг шууд болон шууд бусаар гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших тохиолдолд зөвшөөрөл авна:

/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

21.1.1.уул уурхай;

21.1.2.банк, санхүү;

21.1.3.хэвлэл, мэдээлэл, харилцаа холбоо.

22 дугаар зүйл

22 дугаар зүйл.Зөвшөөрөл хүсэх, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх

22.1.Энэ хуулийн 21.1-д заасан хуулийн этгээд нь зөвшөөрөл хүсэх тухай хүсэлтээ шууд болон Монгол Улс дахь төлөөлөгчийн газар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах бөгөөд хүсэлтэд дараах бичиг баримтыг хавсаргана:

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.1.1.зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн эрх бүхий бүртгэлийн байгууллагаас олгосон хуулийн этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн гэрчилгээний хуулбар;

22.1.2.зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд, энэ хуулийн 22.1-д заасан этгээдийн гүйцэтгэх удирдлагын талаарх бүртгэлийн байгууллагын сүүлийн хоёр жилийн лавлагаа;

22.1.2.зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд, энэ хуулийн 22.1-д заасан этгээдийн гүйцэтгэх удирдлагын талаарх бүртгэлийн байгууллагын сүүлийн хоёр жилийн лавлагаа;

22.1.3.гадаадын төрийн өмчит хуулийн этгээдийн монголын талын аж ахуйн нэгжтэй урьдчилан тохиролцсон хэлцэл, түүний төрөл, нөхцөл, хэлцэлд оролцогч талууд, худалдах хувьцааны тоо болон хувь эзэмшлийн хэмжээ, гэрээний үнэ болон хуулийн этгээдийн дүрэм, хуулийн этгээдийн удирдлагад өөрчлөлт оруулахаар тохиролцсон бол энэ талаарх мэдээлэл;

22.1.4.гадаадын төрийн өмчит хуулийн этгээдийн болон хэлцэлд оролцогч монголын талын аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан, санхүүгийн тайлангийн тодруулга;

22.1.5.зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн Монгол Улсад хийх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, бизнес төсөл.

22.2.Энэ хуулийн 22.1-д заасан бичиг баримт нь монгол хэлээр байна.

22.3.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүсэлтийг нягтлах явцад зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдээс энэ хуулийн 22.1-д зааснаас бусад шаардлагатай бичиг баримтыг шаардаж болно.

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.4.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 22.1-д заасан шаардлага хангасан хүсэлтийг хүлээн авч, дараах нөхцөл байдал үүсэх эсэхийг нягтална:

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.4.1.хөрөнгө оруулагчийн аливаа үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинж чанар нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд харшилсан эсэх;

22.4.2.хүсэлт гаргагч нь Монгол Улсын хууль тогтоомж, бизнесийн тогтсон хэм хэмжээг сахин биелүүлэх нөхцөл, боломжийг хангасан эсэх;

22.4.3.хөрөнгө оруулалт нь тухайн салбар дахь өрсөлдөөнийг хязгаарлах, давамгай байдал тогтоох шинжийг агуулсан эсэх;

22.4.4.хөрөнгө оруулалт нь Монгол Улсын төсвийн орлого, бусад бодлого, үйл ажиллагаанд ноцтой нөлөөлөл үзүүлэх эсэх.

22.4.4.хөрөнгө оруулалт нь Монгол Улсын төсвийн орлого, бусад бодлого, үйл ажиллагаанд ноцтой нөлөөлөл үзүүлэх эсэх.

22.5.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 22.4-т заасан нөхцөл байдал үүссэн эсэхийг нягтлахдаа холбогдох байгууллагаас санал, дүгнэлт авч болно. Энэ тохиолдолд тухайн байгууллага нь асуудлыг 30 хоногийн дотор судлан үзэж, санал, дүгнэлтээ ирүүлэх бөгөөд уг хугацаанд ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүйд тооцно.

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

22.6.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 22.1-д заасан хүсэлтийг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.2, 5.3 дугаар зүйлд заасан хугацаанд шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт болон хэсгийн дугаарт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт болон хэсгийн дугаарт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.7.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 22.6-д заасан шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор хүсэлт гаргагчид шийдвэрийн талаар мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсэгт болон хэсгийн дугаарт 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.8.Гадаадын төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө оруулалт хийх хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх журмыг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03 -ны өдрийн хуулиар нэмсэн./

ДОЛООДУГААР БҮЛЭГ

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ГОМДОЛ, МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ

/Энэ бүлгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

23 дугаар зүйл

23 дугаар зүйл.Хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх

/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.1.Хөрөнгө оруулагч нь төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн талаарх гомдлыг хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.2.Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хөрөнгө оруулагчийн гомдлыг хянан үзэхдээ холбогдох төрийн байгууллагаас тайлбар, мэдээлэл авч болно.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.3.Энэ хуулийн 23.2-т заасан төрийн байгууллага, албан тушаалтан гомдолд дурдсан асуудлаар үндэслэл бүхий тайлбар, мэдээллийг тав хоногт багтаан хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.4.Гомдлыг хянан үзэхэд холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаа байна гэж үзсэн тохиолдолд тухайн төрийн байгууллага, албан тушаалтанд, эсхүл дээд шатны байгууллага, албан тушаалтанд шаардлагатай арга хэмжээг авхуулах тухай санал, дүгнэлт хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.5.Энэ хуулийн 23.4-т заасан төрийн байгууллага, албан тушаалтан Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн санал, дүгнэлтийн биелэлтийн талаар эргэн мэдэгдэж, тайлагнана.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.6.Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан үзэж шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд 30 хоногоор сунгаж болно. Шийдвэрлэсэн арга хэмжээний талаар хөрөнгө оруулагчид хариу мэдэгдэнэ.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.7.Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хөрөнгө оруулагчийн гомдлыг шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.8.Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах тохиолдолд гомдлыг хүлээн авахаас татгалзаж, буцаана:

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.8.1.Үндсэн хуулийн цэц, шүүх, мөрдөн шалгах ажиллагааны шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг, маргааны талаарх гомдол;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.8.2.дотоодын, эсхүл гадаадын арбитр, эсхүл гадаад улсын шүүхийн шатанд шийдвэрлэгдэж байгаа болон хянан шийдвэрлэгдсэн маргаантай холбоотой гомдол;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.8.3.тагнуул, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, төрийн гадаад бодлогыг шууд хэрэгжүүлэхтэй холбоотой гомдол;

23.8.4.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хянан шалгаж байгаа хүний эрхийн зөрчлийн талаарх гомдол;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.8.5.татварын маргаан таслах зөвлөлөөр хянагдвал зохих татварын акттай холбоотой гомдол.

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.9.Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 23.8-д заасан буюу харьяаллын бус гомдлыг хүлээн авахаас татгалзаж, 30 хоногийн дотор хариу мэдэгдэнэ.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.10.Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх нь шүүх, арбитрын байгууллагаар шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлахгүй.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

24 дугаар зүйл

24 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын маргаан

/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.1.Монгол Улсын хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хөрөнгө оруулагч болон Монгол Улсын төрийн байгууллага хооронд үүссэн хөрөнгө оруулалтын маргааныг хөрөнгө оруулалтын гэрээний дагуу шийдвэрлэх бөгөөд хэрэв хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулаагүй, эсхүл гэрээ байхгүй бол талууд хэлэлцээний, эсхүл эвлэрүүлэн зуучлах замаар шийдвэрлэнэ

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.2.Хэрэв талууд маргааныг хэлэлцээний, эсхүл эвлэрүүлэн зуучлах замаар 6 сарын дотор шийдвэрлэж чадаагүй тохиолдолд талуудын харилцан тохиролцсон олон улсын, эсхүл үндэсний арбитраар шийдвэрлүүлж болно.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.3.Энэ хуулийн 24.1-д заасан маргаанд холбогдох асуудлыг хуулиар шүүхийн онцгой харьяалалд хамааруулсан бол маргааныг Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

НАЙМДУГААР БҮЛЭГ

/Энэ бүлгийн дугаарт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

БУСАД ЗҮЙЛ

25 дугаар зүйл

25 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

/Энэ зүйлийн дугаарт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ хэсгийн дугаарт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ хэсгийн дугаарт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

26 дугаар зүйл

26 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

/Энэ зүйлийн дугаарт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26.1.Энэ хуулийг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

/Энэ хэсгийн дугаарт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/