LEX.mn AI-аас асуух

Хүнсний тухай

2012 он · 21 зүйл · legalinfo.mn дээрх албан ёсны эх

Энэ хууль таны асуудалд хэрхэн хамаарах вэ?
Нөхцөл байдлаа бичихэд LEX.mn холбогдох зүйл, заалт болон шүүхийн практикийг тулгаж хариулна.

Асуултаа бичих

1 дугаар зүйл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хүн амын хүнсний хэрэгцээг чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх, түүнд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

/Энэ хэсэгт 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2 дугаар зүйл

2 дугаар зүйл.Хүнсний тухай хууль тогтоомж

2.1.Хүнсний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."хүнс" гэж хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, ундны усыг;

3.1.2."хүнсний аюулгүй байдал" гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг;

3.1.3."хүнсний чанар" гэж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний стандарт, техникийн зохицуулалтын болон хэрэглээний шаардлага хангасан байдлыг;

3.1.4."хүнсний эрүүл ахуй" гэж Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4.1.5-д заасныг;

3.1.5."органик хүнс" гэж мал аж ахуй, газар тариалангийн органик үйлдвэрлэлийн болон цэвэр байгалийн гаралтай Монгол Улсын болон олон улсын шаардлага хангасан түүхий эд, бүтээгдэхүүнийг;

3.1.6."стратегийн хүнс" гэж монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг;

3.1.6."стратегийн хүнс" гэж монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг;

3.1.7."шим тэжээллэг хүнс" гэж хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтийг хангах, илч зарцуулалтыг нөхөх уураг, өөх тос, нүүрс ус, эрдэс бодис, амин дэм болон ашигтай бичил биетний зохистой агууламжтай хүнсийг;

3.1.8."шинэ технологиор үйлдвэрлэсэн" гэж Монгол Улсад урьд өмнө нь үйлдвэрлэж, практикт хэрэглэж байгаагүй, шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт аргаар үйлдвэрлэсэн хүнс, эсхүл шинэ технологийг импортлон үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй нь батлагдсан, хуульд заасны дагуу эрхийн хамгаалалт хийгдсэн хүнсийг;

/Энэ заалтад 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.9."хүнсний нэмэлт" гэж дангаараа бүтээгдэхүүн, эсхүл хүнсний үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж чаддаггүй, тэжээллэг чанаргүй, амт, үнэр, өнгө оруулах, биежүүлэх, сийрэгжүүлэх, хадгалах хугацааг уртасгах болон технологи ажиллагааг хурдасгах зорилгоор хүнсний үйлдвэрлэлийн явцад зориудаар нэмдэг бодис, хольцыг;

3.1.10."бичил биетний цэвэр өсгөврийн хөрөнгө" гэж хүнсийг боловсруулах шатанд үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэдэг бичил биетэн, тэдгээрийн биомасс бэлдмэлийг;

3.1.11."хүнсний сүлжээ" гэж Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4.1.6-д заасныг;

3.1.12."хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч" гэж хүнсний сүлжээнд хамаарах үйл ажиллагааны аль нэг, эсхүл хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид "иргэн" гэх/, хуулийн этгээдийг;

3.1.13."зохистой дадал" гэж Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4.1.19-4.1.21–д заасныг.

3.1.14."хоол үйлдвэрлэл, үйлчилгээ" гэж стандартын шаардлага хангасан байр, түүхий эд, бүтээгдэхүүн ашиглан, жор, технологийн дагуу техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн хүний нөөцөд тулгуурлан хоол үйлдвэрлэх, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг.

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

4 дугаар зүйл

4 дүгээр зүйл.Хүнсний аюулгүй байдлыг хангах зарчим, бодлогын чиглэл

/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.Хүнсний аюулгүй байдлыг хангахад дараах зарчмыг баримтална:

4.1.1.хүнсний хангамж тогтвортой, хүртээмжтэй байх;

4.1.2.хүнс нь хүний эрүүл мэндэд шаардлагатай шим тэжээллэг найрлагатай байх;

4.1.3.хүнс нь хүний эрүүл мэнд, амь насанд гэм хор учруулахааргүй байх;

4.1.4.хүнсний талаарх мэдээлэл үнэн зөв, ил тод, бодитой байх.

4.1.5.хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаа шинжлэх ухаанд үндэслэсэн байх;

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.1.6.хүн, мал, амьтан, ургамлын эрүүл мэнд, байгаль орчны тэнцвэрт байдлын харилцан шүтэлцээг хангах.

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.2.Төрөөс хүнсний аюулгүй байдлыг хангах талаар дараах цогц бодлогын чиглэлийг баримтална:

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.2.1.хүнсний хангамж, хүртээмж, дотоодын үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах;

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.2.2.хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний аюулгүй байдлыг хангах;

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.2.3.шим тэжээллэг, чанартай хоол хүнсийг сонгон хэрэглэх боломжийг бүрдүүлэх, зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх;

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.2.4.хүнсний аюулгүй байдлыг хангах үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүрдүүлэх.

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.3.Энэ хуулийн 4.2-т заасан хүнсний аюулгүй байдлын бодлогыг удирдлага, зохион байгуулалт, хүний нөөц, мэдээлэл болон эрсдэлийн удирдлага, хяналтаар дамжуулан хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХҮНСНИЙ ХАНГАМЖ, ХҮРТЭЭМЖ

/Энэ бүлгийн гагрчигт 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5 дугаар зүйл

5 дугаар зүйл.Хүнсний хангамжийг тодорхойлох, бүрдүүлэх

/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэот оруулсан.

5.1.Монгол хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтийг хангах, илч зарцуулалтыг нөхөхөд шаардагдах хүнс, үндсэн шимт бодис, эрдэс, аминдэмийн зохистой хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

5.2.Энэ хуулийн 5.1-д заасны дагуу баталсан зохистой хэмжээг үндэслэн хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүнсний хангамжийг улсын хэмжээнд тодорхойлно.

/Энэ хэсэгт 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 5.1-д заасны дагуу баталсан зохистой хэмжээг үндэслэн нутаг дэвсгэрийнхээ хүн амын хүнсний хангамжийг тодорхойлно.

/Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.4.Энэ хуулийн 5.2, 5.3-т заасны дагуу тодорхойлсон хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг улсын хэмжээнд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, дүүрэгт аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх хүнсний асуудал хариуцсан төрийн байгууллагын нэгж, сум, тосгонд хүнсний асуудал хариуцсан албан хаагч хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.5.Хүн бүрийн эдийн засгийн боломж, газар зүйн байршил, нас, биеийн онцлог, хэрэгцээ, шаардлагад тохирсон хүнсийг тогтмол, хангалттай хэмжээнд авах боломжийг бүрдүүлэх замаар хүнсийг хүртээмжтэй байлгах арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.6.Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан хүнсний хангамжийг тодорхойлохдоо нэн тэргүүнд нялх, балчир хүүхдийн хоол тэжээл болон цэцэрлэг, сургуулийн хүнсний хүртээмжийн асуудлыг тусгана.

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.7.Энэ хуулийн 5.6-д заасан цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

5 1 дүгээр зүйл.Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох

/Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ зүйлийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5 1 .1.Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодод үйлдвэрлэсэн хүнсээр нэн тэргүүнд хангах, уг хэрэгцээг хангах боломжгүй тохиолдолд стратегийн хүнсийг импортлоно.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5 1 .2.Энэ хуулийн 5 1 .1-д заасан хүнсний хэрэгцээнээс илүү гарсан дотоодод үйлдвэрлэсэн стратегийн хүнсийг экспортолж болно.

5 1 .3.Хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 5 1 .1, 5 1 .2-т заасан экспорт, импортын урьдчилсан тооцоо судалгаанд үндэслэн тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний талаарх саналыг энэ хуулийн 18.1-д заасан Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд танилцуулна.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5 1 .4.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 5 1 .3-т заасан Засгийн газрын гишүүний саналыг дараах цаглаврын дагуу Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд хүргүүлэх ажлыг зохион байгуулна:

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5 1 .4.1.сүүний тоо хэмжээний талаарх саналыг жил бүрийн 06 дугаар сарын 10-ны дотор;

5 1 .4.1.сүүний тоо хэмжээний талаарх саналыг жил бүрийн 06 дугаар сарын 10-ны дотор;

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5 1 .4.2.малын махны тоо хэмжээний талаарх саналыг жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны дотор;

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5 1 .4.3.гурил, тарианы үр, хүнсний улаан буудай, ундны усны тоо хэмжээний талаарх саналыг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор.

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5 1 .5.Энэ хуулийн 5 1 .3-т заасны дагуу ирүүлсэн Засгийн газрын гишүүний саналыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хэлэлцээд дараах санал, зөвлөмжийн аль нэгийг гаргана:

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5 1 .5.1.тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний талаарх саналыг бүхэлд нь дэмжих, эсхүл хүнсний нэр төрлийг өөрчлөх, тоо хэмжээг бууруулах;

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5 1 .5.2.тухайн жилд стратегийн хүнсийг экспортлох, импортлох хугацааг хойшлуулах;

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5 1 .5.3.хүн амын хүнсний хангамж, үнийн түвшинг тогтвортой хадгалах зорилтын хүрээнд стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээнд хязгаар тогтоохгүй байх;

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5 1 .5.4.тухайн жилийн мал төллөх болон ургац хураах цаг хугацаанд стратегийн хүнсийг экспортлохгүй, импортлохгүй байх.

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5 1 .6.Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс гаргасан санал, зөвлөмжийг үндэслэн хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтооно.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5 1 .7.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 5 1 .6-д заасны дагуу тогтоосон тоо хэмжээнд багтаан стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулна.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5 1 .8.Зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараах баримт бичгийг цахимаар хүргүүлнэ:

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5 1 .9.Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрлийн хугацаа шийдвэр гарсан өдрөөс хойш нэг жил байна.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5 1 .10.Энэ хуулийн 5 1 .8-д заасны дагуу ирүүлсэн хүсэлт, холбогдох баримт бичгийг хянан шалгах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох эсэхийг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсгийг2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6 дугаар зүйл

6 дугаар зүйл.Хүнсний нөөц бүрдүүлэх

/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.1.Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтвортой байлгах зорилгоор стратегийн хүнсний улирлын нөөцийг бүрдүүлнэ.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журмыг Засгийн газар батална.

6.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд энэ хуулийн 6.2-т заасан журмын дагуу стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

6.4.Засгийн газар хүнсний эрэлт, нийлүүлэлтийн нөхцөл байдлаас хамааран энэ хуулийн 6.1-д заасан стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоож болно.

6.5.Нутаг дэвсгэрийнхээ хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээг тухайн шатны Засаг дарга авч хэрэгжүүлнэ.

6.6.Хүн амын эмзэг бүлгийг тодорхойлох аргачлал гаргаж, судалгаа хийх, тэдний хүнсний хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх асуудлыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан хэрэгжүүлнэ.

6.7.Хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүнсний эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг энэ хуулийн 18.1-д заасан Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж, гаргасан зөвлөмжийг үндэслэн тогтооно.

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

6.8.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 6.7-д заасны дагуу тогтоосон хэмжээнд багтаан энэ хуулийн 5 1 дүгээр зүйлд заасан журмын дагуу стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгоно.

/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

6.9.Энэ хуулийн 6.8-д заасан зөвшөөрөл олгоход хураах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

6.10.Хүнсний улсын нөөцийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

6.10.Хүнсний улсын нөөцийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

6.11.Гадаадын зээл, тусламжаар хүнс авахтай холбогдсон харилцааг Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.12.Засгийн газар Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн 3.1.9-д зааснаас бусад зориулалтын бүтээгдэхүүнийг хандив, тусламжаар авахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

7 дугаар зүйл

7 дугаар зүйл.Хувиргасан амьд организмаас гаралтай хүнс

7.1.Удамшлын мэдээллийн шинэ хослол бүхий аливаа амьд организмаас гарган авсан хүнсийг хувиргасан амьд организмаас гаралтай хүнс гэнэ.

7.2.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 14.1-д заасан журмын дагуу хувиргасан амьд организмаас гаралтай хүнсийг бүртгэнэ.

7.3.Хувиргасан амьд организмаас гаралтай импортын хүнсний талаар хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хорио цээрийн хяналт шалгалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон биоаюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллага цахим хэлбэрээр нийтэд мэдээлнэ.

/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.4.Гадаадын зээл, тусламжаар хувиргасан амьд организмаас гаралтай хүнс авахыг хориглоно.

8 дугаар зүйл

8 дугаар зүйл.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхэд үзүүлэх дэмжлэг, урамшуулал

8.1.Төрөөс дор дурдсан хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд дэмжлэг, урамшуулал үзүүлж болно:

8.1.1.стратегийн хүнсний үйлдвэрлэл;

8.1.2.дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй өргөн хэрэглээний хүнсний импорт;

8.1.3.хүүхдийн хоол тэжээлийн үйлдвэрлэл;

/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар "тэжээл болон органик хүнсний" гэснийг "тэжээлийн" гэж өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

8.1.4.хүний бие махбодийг бүхэлд нь, эсхүл тодорхой эрхтэний үйл ажиллагааг дэмжих шаардлагатай бодис, илчлэгийг нөхөх үйлчилгээ бүхий биологийн идэвхт бодис, баяжуулсан, ашигтай бичил биетэн агуулсан зохицуулах үйлчилгээтэй хүнсний үйлдвэрлэл;

8.1.5.үйл ажиллагаандаа зохистой дадал, энэ хуулийн 10.2.1-д заасан хяналтыг нэвтрүүлсэн;

8.1.6.Монгол Улсын нутаг дэвсгэрт төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалсан;

8.1.7.дотоодын түүхий эд ашиглан шинэ технологиор импортыг орлох хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн.

8.1.8.цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дотоодын гарал үүсэлтэй түүхий эд ашиглан, стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан үйлдвэрт бэлтгэсэн хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн нийлүүлсэн аж ахуйн нэгж, хоршоонд.

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.2.Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд олгох урамшуулалтай холбогдсон харилцааг Тариалангийн тухай хуулиар зохицуулна.

8.3.Мал төхөөрөх болон сүү боловсруулах үйлдвэр, цехэд гарал үүсэл нь баталгаажсан эрүүл малыг, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүүг нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгож болно.

8.4.Энэ хуулийн 8.1.2-т заасан өргөн хэрэглээний хүнсний жагсаалтыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

8.5.Энэ хуулийн 8.1, 8.3-т заасан үйлдвэрлэлд үзүүлэх дэмжлэг, урамшууллын хэлбэр, тэдгээрийг олгох журмыг Засгийн газар батална.

9 дугаар зүйл

9 дүгээр зүйл.Хүнсний шим тэжээлийн зохистой байдлыг хангах

9.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүнсний шим тэжээлийн зохистой байдлыг хангах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

9.1.1.хүн амын хоол тэжээлийн үндэсний хэмжээний судалгааг таван жил тутамд гаргаж, дүнг холбогдох төрийн байгууллага болон нийтэд мэдээлэх;

9.1.2.энэ хуулийн 9.1.1-д заасан судалгаанд үндэслэн хүн амын зохистой хооллолт болон эрүүл хүнсний талаар зөвлөмж гаргаж, мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулах;

9.1.3.шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсний эрсдэлийг үнэлэх журам батлах.

9.2.Зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хүний бие махбодид зайлшгүй шаардлагатай биологийн идэвхт хүчин зүйлээр баяжуулах, эсхүл илүүдэл бодисын агууламжийг багасган зохицуулж болно.

9.3.Хүнсийг баяжуулах, найрлагыг нь зохицуулахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ХҮНСНИЙ ЧИГЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ШААРДЛАГА

10 дугаар зүйл

10 дугаар зүйл.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхэд тавих шаардлага

10.1.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхэд дараах нийтлэг шаардлага тавина:

10.1.1.хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах;

10.1.2.стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх;

10.1.3.хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, тоног төхөөрөмжийг шинээр суурилуулах ажлыг эрх бүхий байгууллагын хянан баталгаажуулсан зураг төслийн дагуу гүйцэтгэх;

10.1.4.хүнсний сүлжээний өөрт хамаарах үйл ажиллагаандаа зохистой дадлыг нэвтрүүлж, баталгаажуулсан байх;

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10.1.5.хүнсний боловсруулах болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, эрхлэх тохиолдолд мэргэжлийн, эсхүл мэргэшсэн хүний нөөцтэй байх;

/Энэ заалтад 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.1.6.үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө хуульд заасны дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн байх;

/Энэ заалтад 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.1.6.үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө хуульд заасны дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн байх;

10.1.7.хуульд заасан бол зөвшөөрөл авсан байх.

/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.1.8.нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тохиолдолд Хог хаягдлын тухай хуулийн 10.2.17-д зааснаар үйл ажиллагаанаас үүсэх хог хаягдлыг түүнийг дахин боловсруулах, сэргээн ашиглах эрх бүхий байгууллагад шилжүүлэх гэрээ байгуулсан байх;

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.1.9.үйл ажиллагаанаас үүсэх хог хаягдлын менежментийн төлөвлөгөөтэй байх.

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.2.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд дараах хяналт, удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж болно:

10.2.1.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7.3-т заасан аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналт;

10.2.2.хүнсний чанарын удирдлага;

10.2.3.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын удирдлага.

10.2.2.хүнсний чанарын удирдлага;

10.2.3.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын удирдлага.

10.3.Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.1.3-т заасны дагуу баталсан жагсаалтад орсноос бусад пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд хэрэглэхийг хориглоно.

10.4.Хүнсний чиглэлийн дараах үйл ажиллагаанд холбогдох стандарт, техникийн зохицуулалтыг дагаж мөрдөнө:

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.4.1.хүнсний анхан шатны болон боловсруулах үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, худалдаанд холбогдох стандарт, техникийн зохицуулалт;

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.4.2.хүнсний сав баглаа, боодол, туслах материалд хамаарах стандарт;

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.4.3.хүнсний экспорт, импорт, шошгололт, хадгалалт, хүргэлт, цахим болон бусад худалдаанд.

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.5.Энэ хуулийн 10.1.3-т заасан ажлыг Барилгын тухай хуульд заасны дагуу хийж гүйцэтгэнэ.

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.5.Энэ хуулийн 10.1.3-т заасан ажлыг Барилгын тухай хуульд заасны дагуу хийж гүйцэтгэнэ.

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

11 дугаар зүйл

11 дүгээр зүйл.Хүнс экспортлох, импортлоход тавих шаардлага

11.1.Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно.

11.2.Энэ хуулийн 11.1-д заасан хуулийн этгээд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

11.2.1.экспортлогч улсын үйлдвэртэй шууд, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай худалдааны гэрээ байгуулсан байх;

11.2.2.импортлох хүнс нь зохистой дадал, эсхүл энэ хуулийн 10.2-т заасан хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлснийг баталгаажуулсан үйлдвэрийнх байх;

11.2.3.импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх;

11.2.4.стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан зориулалтын агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх, эсхүл энэ шаардлагыг хангасан хуулийн этгээд, байгууллагатай гэрээтэй байх.

11.3.Импортлогч энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлээгүй, олон улсад хэрэглэдэг таних тэмдэг, тэмдэглэгээгүй баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, бичил биетний цэвэр өсгөврийн хөрөнгө /цаашид "өсгөврийн хөрөнгө" гэх/, органик болон шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнс, энэ хуулийн 7.2-т заасны дагуу бүртгүүлээгүй хувиргасан амьд организмаас гаралтай хүнсийг импортлохыг хориглоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ, БҮРТГЭЛ, БАТАЛГААЖУУЛАЛТ

12 дугаар зүйл

12 дугаар зүйл.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд тавих дотоодын хяналт

12.1.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна.

12.2.Энэ хуулийн 12.1-д заасан хяналтыг хэрэгжүүлэх үлгэрчилсэн журмыг Засгийн газар батална.

12.3.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

13 дугаар зүйл

13 дугаар зүйл.Хүнсний аюулгүй байдалд тавих хяналт

13.1.Хүнсний аюулгүй байдалд тавих хяналт дараах үйл ажиллагаагаар хэрэгжинэ:

13.1.1.зах зээл дэх хүнсний чанар, шим тэжээллэг байдал, хуурамч хүнсний бүтээгдэхүүнд хийх тандалт судалгаа;

/Энэ заалтад 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.1.2.хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд тавих төрийн хяналт;

13.1.3.хүнс экспортлох, импортлоход тавих гаалийн болон хорио цээрийн хяналт;

13.1.4.стратегийн хүнс экспортлох, импортлох тохиолдолд энэ хуулийн 5 1 дүгээр зүйлд заасан зөвшөөрөл олголт.

/Энэ заалтад 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.1.5.хүнсний хангамж, бодит хэрэглээ, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний найрлагын судалгаа;

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.1.6.хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, шим тэжээл, молекул биологи, хүнсний нэмэлт, баяжуулах, зохицуулах үйлчлэлтэй хүнсний тандалт судалгаа.

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.2.Энэ хуулийн 13.1.2, 13.1.3-т заасан хяналтыг холбогдох хуулиар зохицуулна.

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.2.Энэ хуулийн 13.1.2, 13.1.3-т заасан хяналтыг холбогдох хуулиар зохицуулна.

13.3.Хуульд заасан хүрээ, хязгаарын дотор мэргэжлийн холбоо болон бусад төрийн бус байгууллага, иргэн хүнсний аюулгүй байдалд хөндлөнгийн хяналт тавьж болно.

13 1 дүгээр зүйл.Эрдэм шинжилгээний байгууллага

/Энэ зүйлийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

13 1 .1.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу эрдэм шинжилгээний байгууллагыг төрийн, хувийн, хамтарсан өмчийн хэлбэрээр байгуулж болно.

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

13 1 .2.Энэ хуулийн 13 1 .1-д заасан байгууллагад шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа эрхэлдэг хүрээлэн, төв, лаборатори, эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын байгууллага хамаарна.

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

13 1 .3.Эрдэм шинжилгээний байгууллага хүнсний аюулгүй байдлыг хангах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

13 1 .3.1.Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын төлөв байдлын судалгаа явуулж, нөхцөл байдлыг үнэлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох;

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

13 1 .3.2.хүнсний бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр үйлдвэрлэлийн технологийн туршилт, судалгаа явуулах, мониторинг хийх;

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

13 1 .3.3.хүн амын эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи, ноу-хауг судалж, нутагшуулах талаар санал, зөвлөмж боловсруулах;

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

13 1 .3.4.уламжлалт хүнс бэлтгэх арга технологийг сэргээн таниулах, инновац шингэсэн бүтээгдэхүүнийг бий болгох, хэрэглээнд нэвтрүүлэх;

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

13 1 .3.5.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний сав, баглаа, боодол, хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн шинэ технологийг нэвтрүүлэх талаар зөвлөмж гаргах;

13 1 .3.6.хүнсний салбарын хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх;

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

13 1 .3.7.шим тэжээллэг, аюулгүй хүнсийг сонгон хэрэглэх, зохистой хооллох талаар олон нийтийг соён гэгээрүүлэх, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

13 1 .3.8.энэ хуулийн 13.1.1, 13.1.5, 13.1.6-д заасан тандалт судалгааг гурваас таван жил тутамд явуулж, үр дүнг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд тайлагнах, холбогдох төрийн байгууллага болон нийтэд мэдээлэх;

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

13 1 .3.9.хуульд заасан бусад.

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

13 1 .4.Төсөл, судалгаа хөгжүүлэлтийн ажлын санхүүжилтийг Шинжлэх ухаан, технологийн тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

13 1 .4.Төсөл, судалгаа хөгжүүлэлтийн ажлын санхүүжилтийг Шинжлэх ухаан, технологийн тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

13 2 дугаар зүйл.Салбарын хүний нөөцийн удирдлага

/Энэ зүйлийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

13 2 .1.Салбарын хүний нөөцийг төлөвлөх, бүрдүүлэх, давтан сургах, мэргэшүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг улсын хэмжээнд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн хэмжээнд тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

13 2 .2.Энэ хуулийн 13 2 .1-д заасан байгууллага, албан тушаалтан нь хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх чиглэлээр их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, лаборатори болон мэргэжлийн холбоодтой хамтран ажиллана.

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

13 2 .3.Хүнсний салбарын мэргэшлийн зэрэг олгох журмыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

13 2 .4.Энэ хуулийн 13 2 .3-т заасан журамд мэргэшлийн зэргийн төрөл, хэлбэр, хугацаа, мэргэшүүлэх чиглэл, тавих шаардлага, сургалтын багц цаг болон зэрэг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг тусгана.

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

13 2 .5.Энэ хуулийн 13 2 .4-т заасан мэргэшлийн зэрэг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэрийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргах бөгөөд мэргэжилтэн уг шийдвэрийн талаар хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй.

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

14 дугаар зүйл

14 дүгээр зүйл.Хүнсний аюулгүй байдлыг хангахад төрийн бус байгууллагын оролцоо

14.1.Төрийн бус байгууллага хүнсний аюулгүй байдлыг хангахад дараах чиглэлээр оролцоно:

14.1.1.хүнсний тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

14.1.2.хэрэглэгч болон хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн эрхийг хамгаалах асуудлаар саналаа төрийн болон нутгийн захиргааны байгууллагад уламжлах;

14.1.3.хүнсний аюулгүй байдлыг хангах, зохистой хооллолтыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах;

14.1.4.хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдох судалгаа хийх, төсөл хэрэгжүүлэх.

15 дугаар зүйл

15 дугаар зүйл.Хүнсний аюулгүй байдлыг хангахад үзүүлэх хэрэглэгчийн дэмжлэг

15.1.Хэрэглэгч дараах оролцоогоор хүнсний чанар, эрүүл ахуй, хангамж, хүртээмжийг хангах үйл ажиллагааг дэмжинэ:

15.1.1.гарал үүсэл нь тодорхой, баталгаатай хүнс сонгон хэрэглэж, эрүүл мэндээ хамгаалах;

15.1.2.нас, хүйс, эрүүл мэнд, хөдөлмөр, байгаль, цаг уурын нөхцөлд тохируулан өөрийн бие махбодид зайлшгүй шаардлагатай шим тэжээллэг бодисыг зохистой харьцаагаар агуулсан хүнс хэрэглэх талаар мэдлэг олж авах, арга барил эзэмших;

15.1.3.хүнсийг зориулалт, зааврын дагуу хадгалах, бэлтгэх, боловсруулах, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ хоол хүнснээс шалтгаалах өвчлөлөөс сэргийлэх зөв дадалд хэвшүүлэх.

16 дугаар зүйл

16 дугаар зүйл.Бүртгэл

16.1.Баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, органик болон шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын бүртгэлд бүртгэнэ.

16.2.Энэ хуулийн 16.1-д заасан баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, органик болон шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журмыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

16.3.Хүнсэн дэх цацрагийн түвшинг тодорхойлох, түүнд хяналт тавихтай холбогдсон харилцааг Цөмийн энергийн тухай хуулиар зохицуулна.

16.4.Органик хүнстэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

17 дугаар зүйл

17 дугаар зүйл.Баталгаажуулалт

/Энэ зүйлийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

17.1.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч энэ хуулийн 10.1.4-т заасан зохистой дадлыг нэвтрүүлснээ Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухайхуульд заасны дагуу итгэмжлэгдсэн байгууллагаар баталгаажуулалт хийлгэнэ.

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

17.2.Энэ хуулийн 17.1-д заасны дагуу баталгаажуулалт хийлгэсэн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийг тухайн итгэмжлэгдсэн байгууллага нийтэд мэдээлж, мэдээллийн санд оруулна.

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

17.3.Энэ хуулийн 10.2-т заасан хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээ олон улсын хэмжээнд итгэмжлэгдсэн байгууллагаар баталгаажуулж болно.

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

17.4.Энэ хуулийн 17.3-т заасны дагуу баталгаажуулалт хийлгэсэн байгууллагад энэ хуулийн 17.1 дэх хэсэг хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

18 дугаар зүйл

18 дугаар зүйл.Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл

18.1.Монгол Улсад хүнсний аюулгүй байдлыг хангах ажлыг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий төр, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн орон тооны бус Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл /цаашид "Үндэсний зөвлөл гэх"/ Засгийн газрын дэргэд ажиллах бөгөөд Үндэсний зөвлөлийн дарга Монгол Улсын Ерөнхий сайд байна.

18.2.Үндэсний зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах үүрэг бүхий нарийн бичгийн дарга орон тооны байна.

18.3.Үндэсний зөвлөл нь мэргэжлийн салбар зөвлөл, шинжээчдийн багтай байж болно.

18.4.Засгийн газар Үндэсний зөвлөлийн дүрэм, ажиллах журмыг баталж, бүрэлдэхүүнийг томилж, чөлөөлнө.

18.5.Үндэсний зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

18.5.1.хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох санал, зөвлөмж гаргаж, тэдгээрийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

18.5.2.хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

18.5.3.хүнсний аюулгүй байдлын талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлж, чиглэл өгөх;

18.5.4.хүн амын хүнсний бодит хэрэглээ, хангамжийн болон чанар, эрүүл ахуйн төлөв байдал, хүнсний нэр төрөл, найрлага, шим тэжээлийн зохистой харьцаа, цаашид авах арга хэмжээний талаар жил бүр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах;

18.5.5.хүнсний аюулгүй байдлын төлөв байдлын талаарх тайланг жил бүр Улсын Их Хуралд танилцуулах.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

19 дугаар зүйл

19 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

19.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

20 дугаар зүйл

20 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

20.1.Энэ хуулийг 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

20.2.Энэ хуулийн 10.1.4 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

171 дугаар зүйл

171 дүгээр зүйл.Хүнсний салбарын мэдээллийн нэгдсэн сан

/Энэ зүйлийн 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

171.1.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүнсний аюулгүй байдлыг хангах, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор мэдээллийн нэгдсэн санг үүсгэж, эрхлэн хөтөлнө.

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

171.2.Хүнсний салбарын мэдээллийн нэгдсэн сан дараах мэдээллээс бүрдэнэ:

/Энэ хэсгийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

171.2.1.хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэл;

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

171.2.2.гол нэрийн хүнсний нөөцийн мэдээлэл;

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

171.2.3.баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнс, хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүртгэл;

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

171.2.4.хяналт шалгалтын тайлан;

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

171.2.5.импорт, экспортын зөвшөөрөл, гүйцэтгэлийн мэдээлэл;

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

171.2.6.энэ хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу баталгаажуулалт хийсэн талаарх мэдээлэл;

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

171.2.7.хүнсний сорилтын лабораторийн шинжилгээний дүн;

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

171.2.8.хүнсний салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тайлан.

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

171.4.Мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, мэдээлэл ашиглах, цуглуулах, хэлбэр, хугацаа, мэдээллийн ил тод байдал, нууцлал, аюулгүй байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрхлэн хөтлөхтэй холбогдсон журмыг Засгийн газар батална.

/Энэ заалтыг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

ТАВДУГААР БҮЛЭГ

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ