LEX.mn AI-аас асуух

Хувийн хамгаалалтын тухай

2001 он · 14 зүйл · legalinfo.mn дээрх албан ёсны эх

Энэ хууль таны асуудалд хэрхэн хамаарах вэ?
Нөхцөл байдлаа бичихэд LEX.mn холбогдох зүйл, заалт болон шүүхийн практикийг тулгаж хариулна.

Асуултаа бичих

1 дугаар зүйл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хувийн хамгаалалтын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл

2 дугаар зүйл.Хувийн хамгаалалтын тухай хууль тогтоомж

2.1.Хувийн хамгаалалтын тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."хувийн хамгаалалт" гэж хувийн хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд гэрээний үндсэн дээр үйлчлүүлэгчийн амь бие, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалахын тулд энэ хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа явуулахыг;

3.1.2. ”бие хамгаалагч” гэж Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль болон энэ хуульд заасан журмын дагуу хувийн хамгаалалтыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэх эрхтэй этгээдийг;

/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.3."хувийн хамгаалалтын байгууллага" гэж энэ хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагаас хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрөл авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийг;

3.1.4."үйлчлүүлэгч" гэж гэрээний үндсэн дээр хувийн хамгаалалт хийлгэж байгаа этгээдийг.

4 дугаар зүйл

4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

4.1.Төрийн тусгай хамгаалалт, зэвсэгт хүчин, бусад цэрэг, тагнуул, цагдаагийн болон гэрээт харуул хамгаалалттай холбогдсон харилцаанаас бусад хувийн хамгаалалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХУВИЙН ХАМГААЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

5 дугаар зүйл

5 дугаар зүйл.Хувийн хамгаалалт эрхлэх этгээдэд тавих шаардлага

5.1.Хувийн хамгаалалтыг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль болон энэ хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрөл авсан бие хамгаалагч, хуулийн этгээд эрхлэн явуулна.

/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.2.Бие хамгаалагч нь 20 нас хүрсэн, эрүүл мэнд, бие бялдар, ёс зүйн шаардлага хангасан, хувийн хамгаалалтын сургалтад хамрагдаж зохих мэдлэг, дадлага эзэмшсэн, гэмт хэрэг санаатай үйлдэж ял шийтгэгдэж байгаагүй, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байна.

5.3.Хувийн хамгаалалт эрхлэх хуулийн этгээд нь үйл ажиллагаагаа явуулах бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчин, техник хэрэгсэл болон өөрийгөө санхүүжүүлэх чадвартай байна.

5.4.Хувийн хамгаалалт эрхлэх хуулийн этгээд нь 10-аас доошгүй бие хамгаалагчтай байна.

5.5.Хуулийн этгээд нь хувийн хамгаалалтыг бие хамгаалагчаар гүйцэтгүүлнэ.

5.6.Цагдаагийн байгууллагаас бие хамгаалагчаар ажиллах тусгай зөвшөөрөл авсан иргэн нь хувийн хамгаалалтын хуулийн этгээд үүсгэн байгуулах, эсхүл хувийн хамгаалалтын байгууллагад ажиллаж болно.

5.7.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол гадаад улсын иргэн тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр Монгол Улсын нутаг дэвсгэрт бие хамгаалагчаар ажиллаж болно.

6 дугаар зүйл

6 дугаар зүйл.Хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох

6.1.Хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрлийг цагдаагийн төв байгууллага олгоно.

/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.2.Хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахыг хүссэн иргэн цагдаагийн төв байгууллагад дараахь баримт бичгийг бүрдүүлж өгнө:

/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.2.1.тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл;

6.2.2.иргэний үнэмлэх;

6.2.3.эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт;

6.2.4.энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан сургалтад хамрагдсан болохыг нотолсон баримт бичиг.

6.3.Хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахыг хүссэн хуулийн этгээд цагдаагийн төв байгууллагад дараахь баримт бичгийг бүрдүүлж өгнө:

/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.3.1.тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;

6.3.2.улсын бүртгэлийн гэрчилгээ;

6.3.3.бие хамгаалагч тус бүрийн эрүүл мэндийн тодорхойлолт, тэдгээрийн зөвшөөрөл;

6.3.4.энэ хуулийн 5.3-т заасан шаардлагыг хангасан болохыг нотолсон баримт бичиг.

6.4.Цагдаагийн төв байгууллага зөвшөөрөл хүссэн өргөдлийг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.5.Энэ зүйлийн 6.2, 6.3 дахь хэсэгт заасан баримт бичиг нь эрх бүхий байгууллагад байгаа, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан үндсэн болон дэмжих системээс татан авах боломжтой бол иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7 дугаар зүйл

7 дугаар зүйл.Хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох

/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.1.Цагдаагийн төв байгууллага хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан болон бие хамгаалагч гэмт хэрэгт холбогдсон бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн өдрөөс эхлэн уг тогтоолыг хүчингүй болгох, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.2.Хуульд заасан түдгэлзүүлэх үндэслэл арилсан бол Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрлийг сэргээнэ.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.3.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргахын өмнө цагдаагийн байгууллага бие хамгаалагч болон хуулийн этгээдийн удирдлагад урьдчилсан сануулга өгч болно. Сануулгад хуулийн ямар заалт зөрчсөнийг тодорхой зааж, гаргасан зөрчлийг арилгах хугацааг заана.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.4.Цагдаагийн төв байгууллага хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу хүчингүй болгоно.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.5.Хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон цагдаагийн байгууллагын шийдвэрийг хууль бус гэж үзвэл хувийн хамгаалалтын байгууллага болон бие хамгаалагч шүүхэд гомдол гаргаж болно.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

8 дугаар зүйл

8 дугаар зүйл.Хувийн хамгаалалтын тухай гэрээ

8.1.Хувийн хамгаалалт эрхлэх талаар үйлчлүүлэгч болон хувийн хамгаалалтын байгууллага, бие хамгаалагч бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулна.

/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

8.2.Энэ зүйлийн 1-д заасан гэрээ байгуулахдаа Иргэний хуульд заасан нийтлэг журмыг баримтлахаас гадна дор дурдсан зүйлийг гэрээнд тусгана:

8.2.1.цагдаагийн байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дугаар, он, сар, өдөр;

8.2.2.хувийн хамгаалалтын төрөл, хэлбэр, гүйцэтгэх ажил, үүрэг, ашиглах техник, тусгай хэрэгсэл;

8.2.3.бие хамгаалагчийн тоо, тэдгээрийн ажиллах нөхцөл, хөдөлмөр хамгаалал;

8.2.4.хамгаалалт явуулах журам;

8.2.5.бие хамгаалагч үүргээ гүйцэтгэх явцад түүнд учирсан гэм хорыг арилгах нөхцөл.

8.3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан нөхцөлийг хангаагүй гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцно.

9 дугаар зүйл

9 дүгээр зүйл.Хувийн хамгаалалтын үйл ажиллагааны төрөл

9.1.Хувийн хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалах, хамгаалалтын хэрэгслийн зураг төсөл хийх, угсрах, ашиглах үйлчилгээ явуулах, гэмт халдлагаас хамгаалалт хийх асуудлаар үйлчлүүлэгчид хууль зүйн болон мэргэжлийн зөвлөгөө өгөх, үйлчлүүлэгчээс зохион байгуулж байгаа хурал бусад арга хэмжээг хамгаалалтад авах, үзвэр, үйлчилгээний арга хэмжээний хамгаалалтын үйл ажиллагааг эрхлэх эрхтэй.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.2.Бие хамгаалагч болон хувийн хамгаалалтын хуулийн этгээд нь шүүх, прокурор, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр биелүүлэх зэрэг байгууллагаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа саад учруулахыг хориглоно.

9.3.Хувийн хамгаалалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл аваагүй иргэн, хуулийн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

9.4.Хамгаалалтын үйл ажиллагаа явуулж байгаа бие хамгаалагч болон хуулийн этгээд нь нийгмийн дэг журмыг сахиулахад туслалцаа үзүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагатай гэрээний үндсэн дээр ажиллаж болно.

10 дугаар зүйл

10 дугаар зүйл.Хувийн хамгаалалтын сургалтын агуулга, төлөвлөгөө

10.1.Хувийн хамгаалалтыг биечлэн гүйцэтгэх боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх сургалтын агуулга, төлөвлөгөө үйл ажиллагаанд нь хяналт тавих журмыг хууль зүй, дотоод хэргийн болон боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан сургалтын үйл ажиллагааг иргэн, хуулийн этгээд эрхлэн явуулж болох бөгөөд түүний үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага хяналт тавина.

11 дугаар зүйл

11 дүгээр зүйл.Бие хамгаалагчид хориглох зүйл

11.1.Бие хамгаалагчид дор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

11.1.1.үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр түүний тухай мэдээллийг бусдад дамжуулах;

11.1.2.хувийн хамгаалалт эрхлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлэх;

11.1.3.галт зэвсэг ашиглах;

11.1.4.хувийн хамгаалалтыг энэ хуулийн 9.1-д зааснаас бусад төрлөөр явуулах;

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

11.1.5.нэг бүрийн тусгай хэрэгслийг бусдад шилжүүлэх;

11.1.6.төрийн тусгай хамгаалалт, зэвсэгт хүчин, бусад цэрэг, тагнуул, цагдаагийн харуул хамгаалалтын бүсэд хувийн хамгаалалт явуулах.

12 дугаар зүйл

12 дугаар зүйл.Нэг бүрийн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх

12.1.Бие хамгаалагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэнийг хүч хэрэглэхгүйгээр таслан зогсоох боломжгүй, эсхүл үйлчлүүлэгчийн амь бие, эрүүл мэндэд аюул учруулахаар бүлэглэн довтолсон үед зэвсэггүйгээр тулалдах мэх, дараахь нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэж болно:

12.1.1.гав;

12.1.2.хүлэг;

12.1.3.резинэн ба цахилгаан бороохой;

12.1.4.нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр;

12.1.5.резинэн ба хуванцар сумтай буу.

12.2.Хүүхэд болон жирэмсэн болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүмүүст нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэхийг хориглоно.

12.3.Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэснээс хүний эрүүл мэндэд гэм хор учирсан бол бие хамгаалагч эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээ авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд нэн даруй мэдэгдэнэ.

12.4.Бие хамгаалагч нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх, ашиглах зааврыг Улсын ерөнхий прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

13 дугаар зүйл

13 дугаар зүйл.Хувийн хамгаалалтын үйл ажиллагаанд тавих хяналт

13.1.Хувийн хамгаалалтын үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд цагдаагийн байгууллага хяналт тавина.

13.2.Цагдаагийн байгууллага энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэхдээ зохих баримт бичиг шаардан гаргуулах, тайлбар авах эрхтэй.

14 дугаар зүйл

14 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

14.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/