LEX.mn AI-аас асуух

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай

2023 он · 30 зүйл · legalinfo.mn дээрх албан ёсны эх

Энэ хууль таны асуудалд хэрхэн хамаарах вэ?
Нөхцөл байдлаа бичихэд LEX.mn холбогдох зүйл, заалт болон шүүхийн практикийг тулгаж хариулна.

Асуултаа бичих

1 дугаар зүйл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу шимтгэл төлсөн даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоох, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл

2 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

2.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1."тэтгэвэр" гэж Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4.1.13-т заасныг;

2.1.2."тэтгэвэр бодох нэрийн дансны арга" гэж даатгуулагчийн нэрийн дансанд бүртгэсэн нийт орлого, тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэлд үндэслэн сард олгох тэтгэврийн хэмжээг тооцохыг;

2.1.3."тэтгэвэр бодох цалинд үндэслэсэн арга" гэж даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа, сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээнд үндэслэн сард олгох тэтгэврийн хэмжээг тооцохыг;

2.1.4."тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл" гэж даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш тэтгэвэр авах дундаж хугацааг;

2.1.5."хүндэтгэн үзэх шалтгаан" гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.41-д заасныг;

2.1.6."цэргийн алба хаасан хугацаа" гэж Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг.

2.1.7."өндөр насны тэтгэврийн ердийн нас" гэж тухайн даатгуулагчийн төрсөн онд харгалзах өндөр насны тэтгэврийн насыг;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

2.1.8."суурь тэтгэвэр" гэж энэ хуулийн дагуу хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр болон 10-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр авагч ахмад настанд авч байгаа тэтгэврийн хэмжээнээс нь хамааруулан тооцож улсын төсвөөс сар бүр олгох мөнгөн хөрөнгийг;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

2.1.9."хуримтлалын тэтгэвэр" гэж энэ хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгосон өндөр насны тэтгэвэр авагч, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид түүний тэтгэврийн мөнгөн хуримтлалаас сар бүр, эсхүл нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг.

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТЭТГЭВРИЙН ТӨРӨЛ

3 дугаар зүйл

3 дугаар зүйл.Олон давхаргат тэтгэврийн тогтолцоо

/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

3.1.Олон давхаргат тэтгэврийн тогтолцоо нь дараах гурван давхаргаас бүрдэнэ:

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

3.1.1.суурь тэтгэвэр;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

3.1.2.тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэвэр;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

3.1.3.хувийн нэмэлт тэтгэвэр.

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

3.2.Энэ хуулийн 3.1.1-д заасан суурь тэтгэврийн зардлыг улсын төсвөөс, 3.1.2-т заасан тэтгэврийн зардлыг тэтгэврийн даатгалын сан болон улсын төсвөөс санхүүжүүлнэ.

3.2.Энэ хуулийн 3.1.1-д заасан суурь тэтгэврийн зардлыг улсын төсвөөс, 3.1.2-т заасан тэтгэврийн зардлыг тэтгэврийн даатгалын сан болон улсын төсвөөс санхүүжүүлнэ.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

3.3.Энэ хуулийн 3.1.3-т заасан хувийн нэмэлт тэтгэврийн харилцааг Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

3.4.Суурь тэтгэврийг доор дурдсан насанд хүрсэн тэтгэвэр авагчид олгоно:

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

3.4.1.энэ хуулийн 5.1.1-д заасан нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрсэн өндөр насны тэтгэвэр авагч;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

3.4.2.энэ хуулийн 5.1.2, 5.1.3, 5.1.4, 5.1.5, 5.1.6, 5.1.7-д заасан нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй 60 насанд хүрсэн, эмэгтэй 55 насанд хүрсэн өндөр насны тэтгэвэр авагч, мөн насанд хүрсэн хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч.

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

3.5.Суурь тэтгэврийн хэмжээг бодоход дараах томьёог хэрэглэнэ:

С т - Суурь тэтгэвэр;

С ү д - Суурь тэтгэврийн үндсэн дүн;

Н тд - Суурь тэтгэврийн нэмэгдлийн хэмжээг тооцоход баримтлах тогтмол дүн;

Ш нх -Шимтгэл төлсөн нийт хугацаа, сараар;

Ж шт -Шимтгэл төлсөн жил тутамд тооцох дүн;

Т a -Авч байгаа тэтгэврийн хэмжээ;

maximum- хамгийн их утга.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

maximum- хамгийн их утга.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

3.6.Суурь тэтгэврийн үндсэн дүн, суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах тогтмол дүн, шимтгэл төлсөн жил тутамд тооцох дүн, суурь тэтгэврийн дээд хэмжээг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

4 дугаар зүйл

4 дүгээр зүйл.Тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэврийн төрөл

/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

4.1.Энэ хуулийн 3.1.2-т заасан тэтгэвэр дараах төрөлтэй байна:

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

4.1.1.өндөр насны;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

4.1.2.хөдөлмөрийн чадвар алдсаны;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

4.1.3.тэжээгчээ алдсаны.

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР

5 дугаар зүйл

5 дугаар зүйл.Өндөр насны тэтгэвэр авах эрх

5.1.Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:

5.1.1.тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн өндөр насны тэтгэврийн ердийн насанд буюу 65 насанд хүрсэн даатгуулагч;

/Энэ заалтад “төлсөн” гэсний дараа “өндөр насны тэтгэврийн ердийн насанд буюу” гэж 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

5.1.2.тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй;

5.1.3.төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 55 насанд хүрсэн эмэгтэй;

/Энэ заалтад "50" гэснийг "55" гэж 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ заалтад "50" гэснийг "55" гэж 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

5.1.4.нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй;

5.1.5.нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй;

5.1.6.нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй;

5.1.7.сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин, бүжигчин, агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат, тэнцвэр, уран нугаралт, хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин, зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч, хөөмийчин, найрал хөгжмийн үлээвэр хөгжимчнөөр 20-иос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурдсан мэргэжлээр ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, мөн төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд 25-аас доошгүй жил ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч.

5.2.Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 10-аас 20 хүртэл жил төлсөн өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрсэн даатгуулагч өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй.

/Энэ хэсгийн "энэ хуулийн 5.1.1-д заасан" гэснийг "өндөр насны тэтгэврийн ердийн" гэж 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

5.3.Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, хэрэглэх журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

5.3.Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, хэрэглэх журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Тайлбар: Даатгуулагчийн өндөр насны тэтгэврийн ердийн нас нь 1957 он ба түүнээс өмнө төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60, 1962 он ба түүнээс өмнө төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 байна. Цаашид 1958 онд төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60 нас 3 сар, 1963 онд төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 нас 3 сар байх бөгөөд тэтгэвэр тогтоолгох насыг даатгуулагчийн төрсөн онд харгалзуулан 3 сараар нэмэгдүүлж, 1977 он ба түүнээс хойш төрсөн эрэгтэй, 2002 он ба түүнээс хойш төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд өндөр насны тэтгэврийн нас 65 байна.

/Энэ тайлбарын "Энэ хуулийн 5.1.1-д заасан өндөр насны тэтгэврийн" гэснийг "Даатгуулагчийн өндөр насны тэтгэврийн ердийн" гэж 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

-Энэ хуулийн 5.1.2-т заасан тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаа 2023 онд 21 жил 6 сар байх бөгөөд энэ хугацааг 25 жил хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ.

-Энэ хуулийн 5.1.2-т заасан тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаа 2023 онд 21 жил 6 сар байх бөгөөд энэ хугацааг 25 жил хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ.

5.4.Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч даатгуулагчийн өндөр насны тэтгэврийн эрх үүсэх, тэтгэвэр тогтоох харилцааг зөвхөн энэ хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

5.5.Энэ хуулийн 5.1.3-т заасан өндөр насны тэтгэврийн нас нь 1978 он ба түүнээс өмнө төрсөн даатгуулагчийн хувьд 50 нас, 1979 онд төрсөн даатгуулагчийн хувьд 50 нас 3 сар байна. Цаашид 1980 онд төрсөн даатгуулагчийн хувьд 50 нас 6 сар, 1981 онд төрсөн даатгуулагчийн хувьд 50 нас 9 сар байх бөгөөд тэтгэвэр тогтоолгох насыг даатгуулагчийн төрсөн онд харгалзуулан 3 сараар нэмэгдүүлж, 1998 он ба түүнээс хойш төрсөн даатгуулагчийн хувьд өндөр насны тэтгэврийн нас 55 байна.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

6 дугаар зүйл

6 дугаар зүйл.Өндөр насны тэтгэвэр бодох арга

6.1.Өндөр насны тэтгэвэр бодох арга дараах төрөлтэй байна:

6.1.1.цалинд үндэслэсэн;

6.1.2.хуримтлалд үндэслэсэн.

/Энэ заалтын "нэрийн дансны" гэснийг "хуримтлалд үндэслэсэн" гэж 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

6.2.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4.1.20-д заасан тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэсэн даатгуулагчийн тэтгэврийг бодоход энэ хуулийн 6.1.2-т заасан аргыг хэрэглэнэ.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

6.3.1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төрсөн, мөн энэ хуулийн 5.1.3, 5.1.4, 5.1.5, 5.1.6, 5.1.7-д заасан даатгуулагч энэ хуулийн 6.1-д заасан аргаас өөрөө сонгоно.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

7 дугаар зүйл

7 дугаар зүйл.Өндөр насны тэтгэврийн хэмжээг цалинд үндэслэсэн аргаар бодох

7.1.Даатгуулагчийн өндөр насны сарын тэтгэврийн хэмжээг бодоход дараах томьёог хэрэглэнэ:

7.1.1.Өндөр насны бүрэн тэтгэврийн сарын хэмжээ:

Т цб =Ц*(45%+(Ш 241+ *0.125 % ) )

Т цб -цалинд үндэслэсэн аргаар тооцсон бүрэн тэтгэврийн сарын хэмжээ;

Ц-энэ хуулийн 20.1-д заасны дагуу тооцсон сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлого;

Ш 241+ -241 ба түүнээс дээш шимтгэл төлсөн сарын тоо.

7.1.2.Өндөр насны хувь тэнцүүлэн тогтоох тэтгэврийн сарын хэмжээ:

Т цх =Ц*0.1875%*Ш сар

Т цх -цалинд үндэслэсэн аргаар тооцсон хувь тэнцүүлэн тогтоох тэтгэврийн сарын хэмжээ;

Ц-энэ хуулийн 20.1-д заасны дагуу тооцсон сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлого;

Ш сар -шимтгэл төлсөн сарын тоо.

7.2.Тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн олгоно.

7.3.Энэ хуулийн 7.2-т заасан нэмэгдлийг тэтгэвэр авагчийн анх тэтгэвэр тогтоолгоход баримталсан сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлсөн сар тутамд 0.125 хувиар тооцож бодно.

7.4.2029 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн даатгуулагчийн өндөр насны сарын тэтгэврийн хэмжээг бодоход энэ хуулийн 20.1-д заасны дагуу тооцсон сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлсөн сар тутамд 0.167 хувиар тооцно.

7.5.2029 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн энэ хуулийн 7.2-т заасан нэмэгдлийг тэтгэвэр авагчийн анх тэтгэвэр тогтоолгоход баримталсан сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлсөн сар тутамд 0.167 хувиар тооцно.

7.6.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд 1 хувиар бодож нэмэгдүүлнэ.

7.7.Энэ хуулийн 5.1.1, 5.1.2-т заасан шимтгэл төлсөн хугацааны нөхцөлийг хангасан даатгуулагч өндөр насны тэтгэврийн ердийн наснаас хойш тэтгэвэр тогтоолгох бол энэ хуулийн 8.8-д заасны дагуу бодсон тэтгэврийн хэмжээг дараах томьёог хэрэглэн нэг удаа нэмэгдүүлэн тогтооно:

Ө к = 1.04 ттн-ен

Ө к -өндөр насны тэтгэврийн ердийн наснаас хойш тогтоолгосон тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн бодох коэффициент;

ттн -тэтгэвэр тогтоолгосон нас;

ен -өндөр насны тэтгэврийн ердийн нас.

Ө к -өндөр насны тэтгэврийн ердийн наснаас хойш тогтоолгосон тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн бодох коэффициент;

ттн -тэтгэвэр тогтоолгосон нас;

ен -өндөр насны тэтгэврийн ердийн нас.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2029 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

7.8.Даатгуулагч энэ хуулийн 5.1.2-т заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол энэ хуулийн 8.8-д заасны дагуу бодсон тэтгэврийн хэмжээг дараах томьёог хэрэглэн нэг удаа бууруулан тогтооно.

Б к = 0.96 ен-ттн

Бк -өндөр насны тэтгэврийн ердийн наснаас өмнө тогтоолгосон тэтгэврийн хэмжээг бууруулан бодох коэффициент;

ен -өндөр насны тэтгэврийн ердийн нас;

ттн -тэтгэвэр тогтоолгосон нас.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2029 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

8 дугаар зүйл

8 дугаар зүйл.Хуримтлалын тэтгэврийг бодох

/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

text-align:justify">8.1.Хуримтлалын тэтгэврийг энэ хуульд заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 29.1-д заасан тэтгэвэр авагч өөрөө хүсвэл доор дурдсаны дагуу олгоно:

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

8.1.1.нэг удаагийн тэтгэвэр;

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

8.1.2.хугацаат тэтгэвэр.

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

8.2.Тэтгэврийн мөнгөн хуримтлалын хэмжээ нь тэтгэвэр тогтоолгох үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлснээс бага бол энэ хуулийн 8.1.1-д заасан тэтгэврийг нэг удаа олгоно.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

8.3.Тэтгэврийн мөнгөн хуримтлалын хэмжээ нь тэтгэвэр тогтоолгох үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлснээс их бол 36-аас 120 хүртэл сарын хугацаанд энэ хуулийн 8.1.2-т заасан хугацаат тэтгэврийг сар бүр олгоно.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

text-align:justify">8.4.Энэ хуулийн 8.3-т заасан тэтгэврийг бодоход дараах томьёог хэрэглэнэ:

text-align:center">

Т х -сарын хуримтлалын тэтгэврийн хэмжээ;

НС c2 -тэтгэврийн мөнгөн хуримтлалын эцсийн үлдэгдэл;

k -тэтгэвэр авах хугацаа, сараар.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

k -тэтгэвэр авах хугацаа, сараар.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

text-align:justify">8.5.Энэ хуулийн 8.4-т заасны дагуу бодогдсон хуримтлалын тэтгэврийн хэмжээг тэтгэврийн мөнгөн хуримтлалын хөрөнгө оруулалтын өгөөжийн хувиар нэмэгдүүлэн жил бүр дахин тогтоож, дараа жилийн 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хуримтлалын тэтгэврийг олгоно.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

8.6.Хуримтлалын тэтгэвэр авагч нас барвал түүний тэтгэврийн мөнгөн хуримтлалын зарцуулагдаагүй үлдэгдлийг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлүүлнэ.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

8.7.Хуримтлалын тэтгэврийг тогтоож, олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

8.8.Энэ хуулийн 7.1, 13.1, 13.2 дахь хэсэгт заасны дагуу бодсон тэтгэврийн хэмжээг дараах тохируулах коэффициентоор үржүүлж сарын тэтгэврийн хэмжээг тодорхойлно:

b - тэтгэврийн тохируулах коэффициент

МХ ст - тэтгэврийн мөнгөн хуримтлал бүрдүүлсэн сарын тоо;

НШ ст - нийт шимтгэл төлсөн сарын тоо.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

9 дугаар зүйл

9 дүгээр зүйл.Суурь тэтгэврийн тусгай зохицуулалт

/Энэ зүйлийн "Өндөр насны" гэснийг "Суурь" гэж 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

9.1.Доор дурдсан нөхцөл хангасан суурь тэтгэвэр авагчийн нөхөр, эсхүл эхнэр нас барсан тохиолдолд эхнэр, эсхүл нөхрийн авч байгаа суурь тэтгэврийн хэмжээг 50 хувиар нэмэгдүүлэн олгоно:

/Энэ хэсгийн "Энэ хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд доор дурдсан нөхцөлийг хангасан түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ:" гэснийг "Доор дурдсан нөхцөл хангасан суурь тэтгэвэр авагчийн нөхөр, эсхүл эхнэр нас барсан тохиолдолд эхнэр, эсхүл нөхрийн авч байгаа суурь тэтгэврийн хэмжээг 50 хувиар нэмэгдүүлэн олгоно:" гэж2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

9.1.1.Гэр бүлийн тухай хуулийн 8.1, 73.1, 74.1-д зааснаар бүртгүүлсэн;

/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар "7.1"-д гэснийг "8.1, 73.1, 74.1-д" гэж өөрчлөлт оруулсан 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар "7.1"-д гэснийг "8.1, 73.1, 74.1-д" гэж өөрчлөлт оруулсан 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

9.1.2.15 ба түүнээс дээш жил хамт амьдарсан.

/Энэ заалтын "20" гэснийг "15" гэж 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

9.1.3.нөхөр, эхнэр хоёулаа суурь тэтгэвэр авагч байх.

/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

9.2.Энэ хуулийн 9.1-д заасан тэтгэврийн нэмэгдлийн хэмжээ нь нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү байна.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

9.3.Энэ хуулийн 9.1-д заасан суурь тэтгэврийн нэмэгдлийг тэтгэвэр авагчийн нас барсны дараагийн 2 дахь сараас эхлэн олгоно.

/Энэ хэсгийн "9.2-т заасан" гэснийг "9.1-д заасан суурь" гэж 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсгийн "9.2-т заасан" гэснийг "9.1-д заасан суурь" гэж 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

9.4.Энэ хуулийн 9.1-д заасан нас барсан тэтгэвэр авагч нь 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгон авч байсан бол түүний нөхөр, эсхүл эхнэрт олгох тэтгэврийн нэмэгдлийн зардлыг улсын төсвөөс хариуцна.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

10 дугаар зүйл

10 дугаар зүйл.Өндөр насны тэтгэвэр олгох хугацаа

10.1.Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сарыг дуустал олгоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВЭР

11 дугаар зүйл

11 дүгээр зүйл.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрх

11.1.Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил, эсхүл хөдөлмөрийн чадвараа алдахын өмнөх сүүлийн 5 жилд нийтдээ 36 ба түүнээс дээш сар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

11.2.Тэтгэврийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн чадвараа алдахаас өмнө нийтдээ 36 ба түүнээс дээш сар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй.

11.3.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байсан даатгуулагч хөдөлмөрийн чадвараа нөхөн сэргээгдсэнээс хойш 6 сарын дотор дахин хөдөлмөрийн чадвараа алдсан бол өмнө нь хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгоход баримталсан цалин хөлсний хэмжээ, шимтгэл төлсөн хугацаагаар тэтгэвэр тогтоолгох эрхтэй.

12 дугаар зүйл

12 дугаар зүйл.Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох

12.1.Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан Эрүүл мэндийн магадлалын зөвлөл тогтооно.

13 дугаар зүйл

13 дугаар зүйл.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн хэмжээ

13.1.Хөдөлмөрийн чадвар алдсаны бүрэн тэтгэврийн хэмжээг энэ хуулийн 7.1.1, 7.4-т заасны дагуу тооцсон тэтгэврийн хэмжээнээс хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан бол 100 хувиар, 50-69 хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тус тус бодож тооцно.

13.2.Хөдөлмөрийн чадвар алдсаны хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн хэмжээг энэ хуулийн 7.1.2, 7.4-т заасны дагуу тооцсон тэтгэврийн хэмжээнээс хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан бол 100 хувиар, 50-69 хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тус тус бодож тооцно.

14 дугаар зүйл

14 дүгээр зүйл.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр олгох хугацаа

14.1.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, хэрэв тэтгэвэр авагч нас барсан бол нас барсны дараагийн сарыг дуустал олгоно.

15 дугаар зүйл

15 дугаар зүйл.Хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн тогтоож, тэтгэврийг нөхөн олгох

15.1.Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон хугацаа нь дууссанаас хойш хүндэтгэн үзэх шалтгаанаар тэтгэвэр авагч хөдөлмөрийн чадвараа алдсан хувь, хугацаагаа нөхөн сунгуулсан бол түүний 2 хүртэлх сарын тэтгэврийг нөхөн олгоно.

ТАВДУГААР БҮЛЭГ

ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВЭР

16 дугаар зүйл

16 дугаар зүйл.Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх

16.1.Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил, эсхүл нас барахын өмнөх сүүлийн 5 жилд нийтдээ 36 ба түүнээс дээш сар төлсөн даатгуулагч, эсхүл өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн доор дурдсан гишүүн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:

16.1.1.төрсөн, дагавар, үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд /үүнд эцгээ нас барснаас хойш төрсөн хүүхэд хамаарна/;

16.1.2.тэжээгчийн асрамжид байсан төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл 19 нас хүрээгүй байхдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд;

16.1.3.тэжээгчийн хууль ёсоор асран хамгаалж, харгалзан дэмжиж байсан төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл 19 нас хүрээгүй байхдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон ач, зээ;

16.1.4.тэжээгчийг нас барахын өмнө өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрсэн, эсхүл хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон эхнэр, нөхөр, тэжээн тэтгэх өөр хүнгүй эцэг, эх.

/Энэ заалтын "энэ хуулийн 5.1.1-д заасан" гэснийг "өндөр насны тэтгэврийн ердийн" гэж 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

16.2.Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 60-аас доошгүй сар, үүнээс 12 сар нь тасралтгүй төлсөн даатгуулагч нас барсан бол түүний энэ хуулийн 16.1-д заасан гэр бүлийн гишүүн тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй.

17 дугаар зүйл

17 дугаар зүйл.Тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээ

17.1.Тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн хэмжээг нас барсан даатгуулагчийн авч байсан сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос энэ хуулийн 7.1.1, 7.4-т заасны дагуу тооцсон тэтгэврийн хэмжээнээс нас барсан даатгуулагчийн асрамжид байсан энэ хуулийн 16.1-д заасан гэр бүлийн гишүүний тооноос хамааруулан дараах хувь хэмжээгээр бодож тооцно:

Гэр бүлийн

гишүүний тоо

Тэтгэвэр бодох

хувь хэмжээ

З ба түүнээс дээш

100

2

75

1

50

17.2.Тэжээгчээ алдсаны хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн хэмжээг нас барсан даатгуулагчийн авч байсан сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос энэ хуулийн 7.1.2, 7.4-т заасны дагуу тооцсон тэтгэврийн хэмжээнээс энэ хуулийн 17.1-д заасан хувь хэмжээгээр бодож тооцно.

17.3.Энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан гэр бүлийн гишүүний хоёр тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээг тэдгээрийн авч байсан сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрээс тооцсон сарын дундаж цалин хөлснөөс энэ хуулийн 17.1, 17.2-т заасны дагуу бодож тооцно.

17.4.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байсан тэжээгч нас барсан бол тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ.

18 дугаар зүйл

18 дугаар зүйл.Тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох хугацаа, нөхөн олгох

18.1.Тэжээгчээ алдсаны тэтгэврийг хүүхдэд 19 нас хүртэл, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэнд хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрсэн иргэнд нас барсны дараагийн сарыг дуустал тус тус олгоно.

/Энэ хэсгийн "энэ хуулийн 5.1.1-д заасан" гэснийг "өндөр насны тэтгэврийн ердийн" гэж 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

18.2.Тэжээгчийг сураггүй алга болсныг нь тогтоож, нас барснаар тооцсон шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд 60 хүртэлх сарын тэтгэврийг энэ хуулийн 16.1-д заасан гэр бүлийн гишүүнд нөхөн олгоно.

19 дугаар зүйл

19 дүгээр зүйл.Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нэгтгэн тогтоох

19.1.Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгчийн асрамжид байсан энэ хуулийн 16.1-д заасан гэр бүлийн бүх гишүүнд нэгтгэн нэг тэтгэвэр тогтооно.

19.2.Энэ хуулийн 19.1-д заасны дагуу тогтоосон тэтгэврийг тэжээгчийн асрамжид байсан гишүүний хүсэлтээр гишүүн бүрд тэнцүү хэмжээгээр хуваан олгож болно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ТЭТГЭВЭР ТОГТООХ, ОЛГОХ

20 дугаар зүйл

20 дугаар зүйл.Тэтгэвэр тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох

20.1.Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлохдоо даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгохын өмнөх тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 10 жилд шимтгэл төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 120-д хувааж бодно.

/Энэ хэсгийн "5" гэснийг "10", мөн хэсгийн “60” гэснийг “120” гэж 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсэгт "даатгуулагчийн" гэсний дараа "тэтгэвэр тогтоолгохын өмнөх" гэж 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.2.Даатгуулагч 10 жилээс доош хугацаанд шимтгэл төлсөн байх нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох тохиолдолд тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлохдоо шимтгэл төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг түүний шимтгэл төлсөн нийт сарын тоонд хувааж бодно.

/Энэ хэсгийн "5" гэснийг "10" гэж 2026 рны 07 дугаар 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө /

20.3.Цалинд үндэслэсэн аргаар өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохдоо даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22.2-т заасны дагуу тогтоосон итгэлцүүр хэрэглэнэ.

20.4.Даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгохоор сонгосон дараалсан жилийн сар бүрийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ нь тухайн үед мөрдөж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна.

20.5.Энэ хуулийн 20.1-д заасан тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан жил нь 2027, 2028 онд 5 жил, 2029 онд 6 жил, 2030 онд 7 жил, 2031 онд 8 жил, 2032 онд 9 жил байх бөгөөд 2033 он ба түүнээс хойш 10 жил байна.Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлохдоо 2027, 2028 онд даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 5 жилийн нийлбэрийг 60-д, 2029 онд 6 жилийн нийлбэрийг хэрэв 70 ба түүнээс доош сар төлсөн бол 70-д, 71 ба түүнээс дээш сар төлсөн бол шимтгэл төлсөн сарын тоонд, 2030 онд 7 жилийн нийлбэрийг хэрэв 80 ба түүнээс доош сар төлсөн бол 80-д, 81 ба түүнээс дээш сар төлсөн бол шимтгэл төлсөн сарын тоонд, 2031 онд 8 жилийн нийлбэрийг хэрэв 90 ба түүнээс доош сар төлсөн бол 90-д, 91 ба түүнээс дээш сар төлсөн бол шимтгэл төлсөн сарын тоонд, 2032 онд 9 жилийн нийлбэрийг хэрэв 100 ба түүнээс доош сар төлсөн бол 100-д, 101 ба түүнээс дээш сар төлсөн бол шимтгэл төлсөн сарын тоонд, 2033 он ба түүнээс хойш 10 жилийн нийлбэрийг хэрэв 110 ба түүнээс доош сар төлсөн бол 110-т, 111 ба түүнээс дээш сар төлсөн бол шимтгэл төлсөн сарын тоонд тус тус хуваана.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.6.Энэ хуулийн 20.2-т заасан шимтгэл төлсөн жил нь 2027, 2028 онд 5 жилээс доош, 2029 онд 6 жилээс доош, 2030 онд 7 жилээс доош, 2031 онд 8 жилээс доош, 2032 онд 9 жилээс доош байх бөгөөд 2033 он ба түүнээс хойш 10 жилээс доош байна.Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлохдоо 2027, 2028 онд даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 5 жилийн нийлбэрийг шимтгэл төлсөн сарын тоонд, 2029 онд 6 жилийн нийлбэрийг хэрэв 60 ба түүнээс доош сар төлсөн бол 60-д, 61 ба түүнээс дээш сар төлсөн бол шимтгэл төлсөн сарын тоонд, 2030 онд 7 жилийн нийлбэрийг хэрэв 70 ба түүнээс доош сар төлсөн бол 70-д, 71 ба түүнээс дээш сар төлсөн бол шимтгэл төлсөн сарын тоонд, 2031 онд 8 жилийн нийлбэрийг хэрэв 80 ба түүнээс доош сар төлсөн бол 80-д, 81 ба түүнээс дээш сар төлсөн бол шимтгэл төлсөн сарын тоонд, 2032 онд 9 жилийн нийлбэрийг хэрэв 90 ба түүнээс доош сар төлсөн бол 90-д, 91 ба түүнээс дээш сар төлсөн бол шимтгэл төлсөн сарын тоонд, 2033 он ба түүнээс хойш 10 жилийн нийлбэрийг хэрэв 100 ба түүнээс доош сар төлсөн бол 100-д, 101 ба түүнээс дээш сар төлсөн бол шимтгэл төлсөн сарын тоонд тус тус хуваана.

/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.7.Даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох 1995 оноос өмнөх хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын, эсхүл санхүүгийн баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд тэтгэврийн хэмжээг үндэсний ажил, мэргэжлийн жишиг цалинг баримтлан бодно.

/Энэ хэсгийн дугаарт 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.8.Тэтгэвэр тогтоолгох үндэсний ажил, мэргэжлийн жишиг цалинг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийн дугаарт 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

20.9.Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох, хэрэглэх журмыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

21 дугаар зүйл

21 дүгээр зүйл.Тэтгэврийн доод хэмжээ

21.1.Тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэврийн доод хэмжээг доор дурдсанаар Засгийн газар тогтооно:

21.1.1.энэ хуулийн 5.1, 11.1, 16.1-д заасны дагуу тэтгэвэр тогтоолгон авах эрх үүссэн даатгуулагч, иргэний тэтгэврийн доод хэмжээ нь тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байхаар;

21.1.2.энэ хуулийн 5.2, 11.2, 16.2-т заасны дагуу тэтгэвэр тогтоолгон авах эрх үүссэн даатгуулагч, иргэний тэтгэврийн доод хэмжээ нь тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас багагүй байхаар.

21.2.Тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн доод хэмжээг нэг хүнд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиар, хоёр хүнд 75 хувиар, гурав ба түүнээс дээш хүнд 100 хувиар тус тус тогтооно.

22 дугаар зүйл

22 дугаар зүйл.Тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргах, шийдвэрлэх хугацаа

22.1.Даатгуулагч тэтгэвэр тогтоолгох шаардлагатай баримт бичиг, өргөдлийг доор дурдсан хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана:

22.1.1.өндөр насны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгон авахыг хүссэн хугацаанд;

22.1.2.хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосноос хойш 14 хоногийн, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол гурван сарын дотор;

22.1.3.тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барснаас хойш 30 хоногийн, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор.

22.2.Нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагч, эсхүл даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэвэр тогтоох асуудлыг түүний тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор шийдвэрлэнэ.

22.3.Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэтгэвэр олгохтой холбогдсон бусад харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална.

22.4.Тэтгэвэр тогтоолгох өргөдлийн маягтын загвар, тэтгэвэр тогтоолгох баримт бичгийн бүрдэлд хяналт тавих, тэтгэврийн хувийн хэрэг бүрдүүлэх, бүртгэх журам, тэтгэвэр бодох зааврыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

23 дугаар зүйл

23 дугаар зүйл.Тэтгэвэр олгох

23.1.Нийгмийн даатгалын байгууллага энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан тэтгэврийг тэтгэвэр авагчийн сонгосон арилжааны банкаар дамжуулан сар бүр олгоно.

23.2.Өндөр насалсан болон хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тэтгэврээ өөрийн биеэр авах боломжгүй тэтгэвэр авагчийн тэтгэврийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид, тэтгэвэр авагч иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон, чадамж хязгаарлагдсан бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчид олгож болно.

23.3.14 ба түүнээс доош насны хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг түүний хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-д олгоно.

23.4.Тэтгэвэр авагчийн нас барсны дараагийн сарын тэтгэврийг тэтгэвэр авагчийн гэр бүлийн гишүүнд нийгмийн даатгалын байгууллагаас олгосон мэдэгдэлд үндэслэн арилжааны банкаар дамжуулан олгоно.

23.5.Даатгуулагч энэ хуулийн 22.1-д заасан хугацаанаас хойш тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн бол тэтгэврийг тогтоож, нийгмийн даатгалын байгууллага өргөдлийг хүлээн авсан өдрөөс эхлэн тооцож, олгоно.

23.6.Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өөрчлөх өргөдөл, холбогдох баримт бичгийг тухайн сарын 15-ны өдрөөс өмнө хүлээж авсан бол мөн сарын 01-ний өдрөөс, тухайн сарын 15-ны өдрөөс хойш хүлээж авсан бол дараа сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно.

24 дугаар зүйл

24 дүгээр зүйл.Тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэх, зогсоох, сэргээх

24.1.Тэтгэвэр олголтыг дараах үндэслэлээр түдгэлзүүлнэ:

24.1.1.хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон хугацаа нь дууссанаас хойш тэтгэвэр авагч 14 хоногийн дотор хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгуулаагүй;

24.1.2.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн хамтарсан болон дахин магадлал, эрх бүхий байгууллагын хяналт шалгалтад хамрагдахаас зайлсхийсэн.

24.2.Тэтгэвэр олголтыг дараах үндэслэлээр доор дурдсан хугацаанаас эхлэн зогсооно:

24.2.1.хуурамч баримт бичиг бүрдүүлж тэтгэвэр авсан бол нийгмийн даатгалын улсын байцаагчийн актад заасан хугацаанаас;

24.2.2.тэтгэвэр авагчийг нас барсны дараагийн сарыг дууссан өдрөөс, эсхүл тэтгэвэр авагчийг сураггүй алга болсныг тогтоож, нас барснаар тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс;

24.2.3.тэтгэвэр авагч Монгол Улсын харьяатаас гарсан тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг хүчин төгөлдөр болсны дараагийн сарын 01-ний өдрөөс;

24.2.4.Монгол Улсын нийгмийн хамгааллын олон улсын хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол Монгол Улсад байнга оршин суугаа тэтгэвэр авагч гадаадын иргэн, харьяалалгүй хүн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 33.3-т заасны дагуу оршин суух үнэмлэхээ хураалгасны дараагийн сарын 01-ний өдрөөс;

24.2.5.тэтгэвэр авагч өөр төрлийн тэтгэврийг сонгосон тохиолдолд шинээр тогтоолгосон тэтгэврийг олгож эхэлсэн өдрөөс;

24.2.6.тэтгэврийг түдгэлзүүлснээс хойш 6 сарын дотор тэтгэврээ сэргээлгээгүй бол дараагийн сарын 01-ний өдрөөс.

24.3.Түдгэлзүүлсэн, зогсоосон тэтгэврийг дараах тохиолдолд сэргээнэ:

24.3.1.энэ хуулийн 24.1.1-д заасны дагуу түдгэлзүүлсэн тэтгэврийг эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэр гарсан өдрөөс;

24.3.2.энэ хуулийн 24.1.2-т заасны дагуу түдгэлзүүлсэн тэтгэврийг эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан өдрөөс;

24.3.3.тэтгэвэр тогтоолгосон нөхцөл зөв болох нь нотлогдсон бол холбогдох баримт бичгийг бүрдүүлж, өргөдөл хүлээн авсан өдрөөс;

24.3.4.тэтгэвэр авагчийг сураггүй алга болсныг нь тогтоож, нас барснаар тооцсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гарсан өдрөөс.

24.4.Энэ хуулийн 24.3.4-т заасан шүүхийн шийдвэрийг үндэслэн тэтгэвэр олголтыг сэргээсэн тохиолдолд 60-аас ихгүй сарын тэтгэврийг нөхөн олгоно.

25 дугаар зүйл

25 дугаар зүйл.Тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох, олгох

25.1.Тэтгэврийн хэмжээг дараах тохиолдолд өөрчлөн тогтооно:

25.1.1.тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй бол;

25.1.2.тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол;

25.1.3.хөдөлмөрийн чадвар алдалтын хувьд өөрчлөлт орсон бол;

25.1.4.нас барсан тэжээгчийн асрамжид байсан гэр бүлийн гишүүний тоонд өөрчлөлт орсон бол;

25.1.5.тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байсан 19 нас хүрээгүй хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоогдох эрх дахин үүссэн бол.

25.2.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн бол тогтоосон өндөр насны тэтгэврийн хэмжээ нь өмнө авч байсан хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн хэмжээнээс багагүй байна.

25.3.Тэтгэвэр авагч нь энэ хуулийн 25.1.3, 25.1.4-т заасан өөрчлөлтийг нийгмийн даатгалын байгууллагад тухай бүр мэдэгдэх үүрэгтэй.

26 дугаар зүйл

26 дугаар зүйл.Тэтгэврээс суутгал хийх

26.1.Тэтгэврээс дараах үндэслэлээр суутгал хийнэ:

26.1.1.хуурамч баримт бичиг бүрдүүлсний улмаас үндэслэлгүйгээр тэтгэвэр авсан нь нийгмийн даатгалын улсын байцаагчийн актаар тогтоогдсон бол;

26.1.2.тэтгэвэр авагч энэ хуулийн 25.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс тэтгэвэр илүү авсан нь нийгмийн даатгалын улсын байцаагчийн актаар тогтоогдсон бол.

26.2.Тэтгэврээс нэг удаа суутгах суутгалын хэмжээ нь тэтгэвэр авагчийн сарын тэтгэврийн хэмжээний 50 хувиас хэтрэхгүй байна.

26.3.Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд тэтгэврээс суутгал хийхийг хориглоно.

27 дугаар зүйл

27 дугаар зүйл.Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх

27.1.Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ.

/Энэ хэсгийн "Тэтгэвэр авагчийн" гэснийг "Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа" гэж 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

27.2.Энэ хуулийн 27.1-д заасны дагуу тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх аргачлалыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.

27.3.Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөв болон нийгмийн даатгалын сангийн төсөвт жил бүр тусгана.

ДОЛДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

28 дугаар зүйл

28 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

28.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

28.2.Энэ хуулийг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

29 дугаар зүйл

29 дүгээр зүйл.Хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт

29.1.Энэ хуулийн 27.1 дэх хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

29.2.Энэ хуулийн 7.1, 7.3 дахь хэсгийг 2029 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дагаж мөрдөнө.

29.3.Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө дараалсан зургаа, долоон жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр бодуулсан тэтгэвэр авагчийн тэтгэврийг түүний хүсэлтэд үндэслэн энэ хуулийн 20.1-д заасны дагуу нэг удаа өөрчлөн бодно.

29.4.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө тогтоосон тэтгэврийг энэ хуулийн 25.1, 29.3-т зааснаас бусад тохиолдолд өөрчлөн тогтоохгүй.

30 дугаар зүйл

30 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

30.1.Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.