Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай
2014 он · 44 зүйл · legalinfo.mn дээрх албан ёсны эх
Энэ хууль таны асуудалд хэрхэн хамаарах вэ?
Нөхцөл байдлаа бичихэд LEX.mn холбогдох зүйл, заалт болон шүүхийн практикийг тулгаж хариулна.
Асуултаа бичих1 дугаар зүйл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах зөвшөөрөл авах, зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2 дугаар зүйл
2 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж
2.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна.
3.2.Эмчилгээний зориулалтаар шавар, элсийг ашиглахтай холбогдсон харилцааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмаар зохицуулна.
3.3.Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг Засгийн газраас баталсан тусгай журмаар зохицуулж болно.
4 дугаар зүйл
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."түгээмэл тархацтай ашигт малтмал" гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг;
4.1.2."түгээмэл тархацтай ашигт малтмал хайх" гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг;
4.1.3."түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах" гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг;
4.1.4."түгээмэл тархацтай ашигт малтмалын орд" гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд бүрэлдэн тогтож чанар, нөөц нь тодорхойлогдсон, үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ашигтай эрдсийн хуримтлалыг;
4.1.5."тусгай хэрэгцээний газар" гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг;
4.1.6."түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл" гэж энэ хуульд заасны дагуу ашигт малтмал хайх эрх олгосон баримт бичгийг;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.7."түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл" гэж энэ хуульд заасны дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.8."түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай" гэж энэ хуулийн 4.1.6-д заасан зөвшөөрлөөр олгогдсон талбайг;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.9."уурхайн талбай" гэж энэ хуулийн 4.1.7-д заасан зөвшөөрлөөр олгогдсон талбайг;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.10."уурхайн эдэлбэр" гэж уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох геологийн тогтоцын хэсгийг;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.10."уурхайн эдэлбэр" гэж уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох геологийн тогтоцын хэсгийг;
4.1.11."түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийн төлбөр" гэж зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35.6-д заасны дагуу төлөх төлбөрийг;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.12."түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл эзэмшигч" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал хайх, ашиглах эрх авсан хуулийн этгээдийг;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.13."хуулийн этгээд" гэж Иргэний хуулийн 33.1-д заасан компани, нөхөрлөлийг.
5 дугаар зүйл
5 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын өмчлөл
5.1.Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмал төрийн өмч мөн.
5.2.Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй.
6 дугаар зүйл
6 дугаар зүйл.Зөвшөөрөл эзэмшигчид болон түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахад тавих ерөнхий шаардлага
/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.2.Зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан байна.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.3.Нэг зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТАЛААРХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
7 дугаар зүйл
7 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх
7.1.Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон бодлогыг тодорхойлно.
7.2.Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас зохион байгуулж байгаа ажилд хяналт тавина.
7.3.Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачилгаар тодорхой нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахыг, эсхүл хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл олгохыг хязгаарлах буюу хориглоно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8 дугаар зүйл
8 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх
8.1.Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангана.
8.2.Улсын тусгай хамгаалалттай болон түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газраас бусад тусгай хэрэгцээний газарт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэнэ.
9 дугаар зүйл
9 дүгээр зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
9.1.Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1.түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах.
9.2.Барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.2.1.барилгын салбарт ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын эрэлт, нийлүүлэлтийн судалгааг хийж, төлөвлөлтийг уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх.
10 дугаар зүйл
10 дугаар зүйл.Төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
10.1.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид "төрийн захиргааны байгууллага" гэх/ доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
10.1.1.түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийн бүртгэл хөтлөх;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.1.2.түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийн зураг зүйн бүртгэл хөтлөх;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.1.3.ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.1.4.Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, түгээмэл тархацтай ашигт малтмалын ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авах тухай шийдвэр гаргах;
10.1.5.нийслэл болон аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан журам батлах.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
10.2.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага гүйцэтгэнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11 дугаар зүйл
11 дүгээр зүйл.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
11.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1.аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон уурхайн талбайг тусгах;
11.1.2.Газрын тухай хуульд заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай, ордод хамаарч байгаа газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах;
11.1.3.палеонтологи, археологийн мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэсэн эсэх, авран хамгаалах ажиллагаа шаардлагатай эсэхэд хяналт тавих.
11.2.Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.2.1.түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
11.2.1.түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
11.2.2.харьяалах нутаг дэвсгэрт нь зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргасан тохиолдолд уг зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.2.3.хүний эрүүл мэнд, байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалт болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.2.4.түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрлийн өргөдлийг хянах;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.2.5.харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл олгох;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.2.6.түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрлийн төлбөрийн гүйцэтгэлийг хянах.
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.3.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу зөвшөөрөл олгох эрхээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн гэрээний үндсэн дээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.7-д заасан хуулийн этгээдэдшилжүүлэн гүйцэтгүүлж болно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ЗӨВШӨӨРӨЛ
/Энэ бүлгийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12 дугаар зүйл
12 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл авахад тавих шаардлага
/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.1.Ашигт малтмалын тухай хуулийн 17.1-17.3-т заасан шаардлагыг биелүүлнэ.
12.2.Нэг зөвшөөрлөөр олгох түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбайн хэмжээ Ашигт малтмалын тухай хуулийн 17.4-т заасны дагуу 25 гектараас багагүй, 400 гектараас ихгүй байна.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.3.Суурьшлын болон ногоон бүсээс 1 км дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгохыг хориглоно.
/Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13 дугаар зүйл
13 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам
/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.1.Энэ хуулийн 6.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгоно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.2.Энэ хуулийн 13.1-д заасан хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл хүссэн өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргын баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана:
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.2.1.тухайн хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсны дугаар;
13.2.2.тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
13.2.3.энэ хуулийн 12.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зураг ба тухайн зураг дээр тэмдэглэсэн уг талбай байрших аймаг, сум, дүүргийн нэр;
13.2.4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25.1.5-д заасан үйлчилгээний хөлс төлсөн баримт;
13.2.5.тухайн хуулийн этгээд энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт.
14 дугаар зүйл
14 дүгээр зүйл.Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа
14.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авч, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2-т зааснаас гадна дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.1.1.өргөдлийг бүртгэлд бүртгэж, өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрд бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх;
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.1.2.тухайн өдөр хамгийн түрүүнд болон сүүлд бүртгэсэн өргөдөлд тусгай тэмдэглэгээ хийх;
14.1.2.тухайн өдөр хамгийн түрүүнд болон сүүлд бүртгэсэн өргөдөлд тусгай тэмдэглэгээ хийх;
14.1.3.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 12.1, 12.2, 13.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд бүртгэсэн даруйд нь анхан шатны шүүлт хийж, шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр мэдэгдэж, бүртгэлд энэ тухай тэмдэглэх;
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
14.1.4.энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх.
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.2.Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан магадлан шалгах ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр холбогдох дүгнэлтийг цахимаар хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14.3.Өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын зөвшөөрөл олгох боломжгүй тухай өргөдөл гаргасан этгээдэд аймаг, нийслэлийн Засаг дарга бичгээр, эсхүл энэ хуулийн 14.1.3-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэж, бүртгэлд энэ тухай тэмдэглэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.4.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан дүгнэлтийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.5.Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.6.Энэ хуулийн 14.5-д заасан шийдвэр гарснаас хойш өргөдөл гаргасан этгээд нэг сарын дотор зөвшөөрлийг аваагүй, эсхүл эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлөөгүй бол аймаг, нийслэлийн Засаг дарга өргөдлийг бүртгэлээс хасаж өргөдөл гаргасан этгээдэд энэ тухай бичгээр, эсхүл энэ хуулийн 14.1.3-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэж, бүртгэлд тэмдэглэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.7.Өргөдөл гаргасан этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлсөн бол аймаг, нийслэлийн Засаг дарга ажлын таван өдөрт багтаан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгоно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.8.Аймаг, нийслэлийн Засаг дарга барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, тухайн хайгуулын зөвшөөрлийн талбай байрших аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагад түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг олгосон тухай мэдэгдэж, төрийн захиргааны байгууллага хайгуулын зөвшөөрөл болон олгогдсон талбайг зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
14.9.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөлд түүнийг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон талбайн булангийн цэгийн солбицлуудыг тэмдэглэх бөгөөд уг зөвшөөрөлтэй холбоотой өөрчлөлтийг тусгах зориулалт бүхий хавсралттай байна.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.10.Ашигт малтмалын тухай хуулийн 19.12, 20.1 дэх хэсэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл авахад хамаарахгүй.
14.10.Ашигт малтмалын тухай хуулийн 19.12, 20.1 дэх хэсэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл авахад хамаарахгүй.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
15 дугаар зүйл
15 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл эзэмшигчийн эрх
/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл эзэмшигч доор дурдсан эрх эдэлнэ:
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15.1.1.хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу зөвхөн түгээмэл тархацтай ашигт малтмал хайх;
15.1.2.энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашиглалтын зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15.1.3.энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийн хугацааг хоёр жилийн хугацаагаар нэг удаа сунгуулах.
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16 дугаар зүйл
16 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийн хугацааг сунгах
/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргаж, түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана:
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.1.1.түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.1.2.үйлчилгээний хөлс, зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн тухай баримт;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.1.3.байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.1.3.байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;
16.1.4.хайгуулын зөвшөөрлийг сунгахаас өмнөх үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт.
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 16.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 15.1.3-т заасан хугацаагаар сунгаж, энэ тухай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын зөвшөөрлийн хугацааг сунгамагц энэ тухай барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагад мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.4.Зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол аймаг, нийслэлийн Засаг дарга хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 14.1.3-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэж зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН АШИГЛАЛТЫН ЗӨВШӨӨРӨЛ
/Энэ бүлгийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17 дугаар зүйл
17 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авахад тавих шаардлага
/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.2.Энэ хуулийн 17.1-д заасан өргөдөлд уурхайн талбайн булангийн цэгийг төрийн захиргааны байгууллагаас баталсан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицлуудыг градус, минут, секундээр тодорхойлж хавсаргана.
17.3.Уурхайн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 24.4, 24.5-д заасан шаардлагыг хангасан байна.
17.4.Суурьшлын болон ногоон бүсээс 1 км дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл олгохыг хориглоно.
/Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18 дугаар зүйл
18 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам
/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.1.Энэ хуулийн 17.1, 17.2-т заасан ашиглалтын зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана:
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.1.1.хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсны дугаар, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны нэрийг тусгасан тодорхойлолт;
18.1.2.тухайн хуулийн этгээд энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт;
18.1.3.энэ хуулийн 17.3-т заасан шаардлагын дагуу хийгдсэн талбайн зураг ба тухайн зураг дээр тэмдэглэсэн уг талбай байрших аймаг, сум, дүүргийн нэр;
18.1.4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25.1.5-д заасан үйлчилгээний хөлс төлсөн баримт;
18.1.5.хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан тухай төрийн захиргааны байгууллагын шийдвэр;
18.1.6.хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт.
19 дугаар зүйл
19 дүгээр зүйл.Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа
19.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 18.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагаа явуулна:
19.1.1.өргөдлийг бүртгэлд бүртгэж өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрд бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх;
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.1.2.бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг энэ хуулийн 17.3, 18.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх.
19.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.1.2-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа доор дурдсан зүйлийг тодруулна:
19.2.1.хайгуулын зөвшөөрөл эзэмшигч уг зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашиглалтын зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол өргөдөл гаргасан талбай нь хайгуулын талбайн хилийн дотор бүрэн багтаж байгаа эсэх;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.2.2.өргөдөл гаргасан талбай нь тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаж байгаа эсэх;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.2.3.хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэх.
19.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 15 өдөрт багтаан доор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ:
19.3.1.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.3, 18.1-д заасан шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 14.1.3-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэж, бүртгэлд энэ тухай тэмдэглэх;
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
19.3.2.хайгуулын зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлүүлэх;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.3.3.өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын зөвшөөрөл олгохоос татгалзаж, татгалзсан шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 14.1.3-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тэмдэглэх.
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.4.Энэ хуулийн 19.3.2-т заасан онцгой эрхийн дагуу ашиглалтын зөвшөөрөл авсан эзэмшигч мөн хуулийн 24.1-д заасан хугацаанд зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлөөгүй бол аймаг, нийслэлийн Засаг дарга өргөдлийг бүртгэлээс хасаж, өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 14.1.3-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.5.Өргөдөл гаргасан этгээд зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 19.3.2-т заасны дагуу хийснээс хойш ажлын таван өдөрт багтаан аймаг, нийслэлийн Засаг дарга ашиглалтын зөвшөөрлийг 15 жилийн хугацаагаар олгоно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.6.Ашиглалтын зөвшөөрөлд түүнийг олгосон он, сар, өдөр, эзэмшигч этгээдийн нэр, хаяг болон уурхайн талбайн булангийн цэгийн солбицлуудыг тэмдэглэх бөгөөд уг зөвшөөрөлтэй холбоотой өөрчлөлтийг тэмдэглэх зориулалт бүхий хавсралттай байна.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.7.Аймаг, нийслэлийн Засаг дарга ашиглалтын зөвшөөрөл олгосноос хойш ажлын 10 өдөрт багтаан барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага, татварын асуудал эрхэлсэн байгууллага, тухайн зөвшөөрлөөр олгогдсон талбай байрших сум, дүүргийн Засаг даргад энэ тухай тус тус мэдэгдэж, төрийн захиргааны байгууллага зөвшөөрөл болон уурхайн талбайг зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.8.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3.1, 19.3.3, 19.4-т заасан шийдвэр гаргасан бол өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг өргөдөл гаргасан этгээдэд буцааж өгнө.
20 дугаар зүйл
20 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг
/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл эзэмшигч доор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.1.1.тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа түгээмэл тархацтай бүх төрлийн ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах;
20.1.2.энэ хуулийн зургаадугаар бүлэгт заасан үүргийг биелүүлэх;
20.1.3.уурхайн эдэлбэрээс олборлосон бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр борлуулах;
20.1.4.уурхайн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул явуулах;
20.1.5.түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрлийн хугацааг ашигт малтмалын нөөцийн хэмжээнээс хамааран 10, 10 жилээр сунгуулах;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.1.6.ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах;
20.1.7.энэ хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөл, эзэмшилд байгаа газарт түүний өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрсний дагуу нэвтрэх, дайран өнгөрөх;
20.1.8.уурхайн эдэлбэрээс олборлосон бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь стандартын шаардлагад нийцсэн байх;
20.1.9.холбогдох хууль тогтоомжийн дагуу газар, ус ашиглах.
20.2.Газар өмчлөгч, эзэмшигч нь тухайн газарт байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиг олох зорилгогүйгээр өөрийн ахуйн хэрэгцээнд ашиглаж болно.
21 дугаар зүйл
21 дүгээр зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрлийн хугацааг сунгах
/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэгээс доошгүй жилийн өмнө түүнийг эзэмшигч нь төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргаж, түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана:
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.1.1.ашиглалтын зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.1.2.үйлчилгээний хөлс болон зөвшөөрлийн төлбөр төлсөн баримт;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.1.3.байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу хянасан тухай баримт.
21.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 21.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан зөвшөөрөл эзэмшигч уг зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөлийг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол зөвшөөрлийг энэ хуулийн 20.1.5-д заасан хугацаагаар сунгаж, энэ тухай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэж, өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
21.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга ашиглалтын зөвшөөрлийн хугацааг сунгасан тухай шийдвэрийг түүнийг гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан энэ хуулийн 19.7-д заасан байгууллагуудад мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
ТАВДУГААР БҮЛЭГ
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН БОЛОН АШИГЛАЛТЫН ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИХ ЭРХИЙГ ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
/Энэ бүлгийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
22 дугаар зүйл
22 дугаар зүйл.Зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах
/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
22.1.Зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл энэ хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу зөвшөөрлийг цуцална.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23 дугаар зүйл
23 дугаар зүйл.Зөвшөөрлийн төлбөр
/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.1.Зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрлийн төлбөрийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35.6-д заасны дагуу жил бүр төлнө.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
24 дугаар зүйл
24 дүгээр зүйл.Зөвшөөрлийн төлбөр төлөх
/Энэ зүлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
24.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 14.5, 19.3.2-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
24.2.Зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
24.3.Зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг төлбөрийг төлөх үед зөвшөөрлийн бүртгэлд бүртгэгдсэн талбайн уурхайн эдэлбэрт ногдох талбайн хэмжээг үндэслэх бөгөөд тухайн жилд төлбөрийн хэмжээг өөрчлөхгүй.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙН ҮҮРЭГ
/Энэ бүлгийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
25 дугаар зүйл
25 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг
/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
25.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл эзэмшигч түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахдаа энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
25.2.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл эзэмшигч доор дурдсан баримт бичгийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгана:
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
25.2.1.хайгуулын зөвшөөрлийн хуулбар;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
25.2.2.байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, тайлан;
25.2.3.сум, дүүргийн Засаг дарга, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаар хянуулсан хайгуулын ажлын төлөвлөгөө.
/Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
25.3.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 35.3.1-35.3.7-д заасан баримт бичгийг бүрдүүлнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
25.4.Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл эзэмшигч түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах явцад өөр төрлийн ашигт малтмал, түүх, соёлын олдвор, эд өлгийн зүйл илэрсэн тохиолдолд үйл ажиллагаагаа зогсоож аймаг, нийслэлийн Засаг даргад мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
25.5.Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл эзэмшигч Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.10-т заасан шаардлагыг хангаж ажиллана.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
25.6.Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл эзэмшигч Газрын хэвлийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж ажиллана.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
26 дугаар зүйл
26 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах
26.1.Зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
26.2.Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа эхлэхийг хориглох бөгөөд тухайн асуудлаар маргаан гарвал хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад гомдол гаргаж болно.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
27 дугаар зүйл
27 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах талаар хайгуулын зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг
/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
27.1.Хайгуулын зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар доор дурдсан үүрэг хүлээнэ:
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
27.1.1.зөвшөөрөл авснаас хойш 60 өдрийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж сум, дүүргийн Засаг даргаар батлуулах;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
27.1.2.энэ хуулийн 27.1.1-д заасан төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдлыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах;
27.1.3.энэ хуулийн 27.1.1-д заасны дагуу батлагдсан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний хувийг хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх;
27.1.3.энэ хуулийн 27.1.1-д заасны дагуу батлагдсан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний хувийг хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх;
27.1.4.хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх;
27.1.5.энэ хуулийн 27.1.4-т заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж, уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах;
27.1.6.байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий төрийн болон нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтанд хайгуулын талбайд нэвтрэн орох, газар дээр нь шалгалт хийх бололцоо олгох;
27.1.7.байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх.
27.2.Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 27.1.1, 27.1.5-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор хянан баталж зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
27.3.Зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 27.1.7-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
27.4.Зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан үүргээ бүрэн биелүүлсэн бол энэ хуулийн 27.1.7-д заасан хөрөнгийг түүнд буцааж өгнө.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
28 дугаар зүйл
28 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах талаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг
/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
28.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 39.1-д заасан үүрэг хүлээнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
29 дугаар зүйл
29 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах шинэчилсэн үнэлгээ, төлөвлөгөөг хянуулах
29.1.Хайгуулын зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хайгуулын зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
29.2.Ашиглалтын зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагад батлуулахаар хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
29.3.Энэ хуулийн 29.1-д заасан төлөвлөгөөг энэ хуулийн 27.2-т заасны дагуу батална.
30 дугаар зүйл
30 дугаар зүйл.Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх
30.1.Зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 41.1-д заасны дагуу хохирлыг нөхөн төлнө.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
31 дугаар зүйл
31 дүгээр зүйл.Эрүүл ахуйн нөхцөл, аюулгүй ажиллагааг хангах
31.1.Зөвшөөрөл эзэмшигч нь зохих хууль тогтоомжийн дагуу уурхайд ажиллагчийн хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн нөхцөл болон тухайн сум, дүүргийн иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар тодорхой үйл ажиллагаа явуулна.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
32 дугаар зүйл
32 дугаар зүйл.Уурхайг хаах үед тавих шаардлага
32.1.Зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хаах бол Ашигт малтмалын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
33 дугаар зүйл
33 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
33.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл эзэмшигч нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төлнө.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
33.2.Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү байна.
34 дугаар зүйл
34 дүгээр зүйл.Мэдээ, тайлан гаргах
34.1.Хайгуулын зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайлан, төлөвлөгөөг доор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж аймаг, нийслэлийн Засаг дарга, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад хүргүүлнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
34.1.1.хайгуулын ажлын төлөвлөгөөг хайгуулын зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш 60 өдрийн дотор;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
34.1.2.хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу, хайгуулын үе шатаар нь ангилан гаргаж, тайлан гаргасан хугацаанаас хойш 60 өдрийн дотор.
34.2.Энэ хуулийн 34.1.2-т заасан тайланд тухайн талбайд хийгдсэн өрөмдлөг болон бусад бүх төрлийн ажлын тоо хэмжээ, өртөг, зардал, ажиллах хүчтэй холбогдсон мэдээ, түүнчлэн хайгуулын ажлын үр дүн, тухайн талбайд хийгдсэн ажлын зургийг хавсаргах бөгөөд түүнийг улсын геодезийн зураглалын тулгуур сүлжээтэй холбосон байна.
34.3.Хайгуулын зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланг батлагдсан маягт, шаардлагад нийцүүлэн боловсруулж, анхдагч материалын хамт төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
34.4.Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 34.3-т заасан тайланд дурдсан нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргаж барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
34.5.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайланг доор дурдсан хугацаанд аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлнэ:
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
/2026-07-03 нэмэлт өөрчлөлт оруулсан /
34.5.1.тухайн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг ашиглалтын зөвшөөрөл авснаас хойш 120 өдрийн дотор;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
34.5.2.дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийг жил бүрийн 12 дугаар сард багтаан батлагдсан маягтын дагуу;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
34.5.2.дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийг жил бүрийн 12 дугаар сард багтаан батлагдсан маягтын дагуу;
34.5.3.тухайн жилийн үйл ажиллагааны тайлан, маркшейдерийн хэмжилтээр тогтоогдож батлагдсан уулын ажлын үндсэн үзүүлэлт болон график зургийг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор батлагдсан маягтын дагуу.
34.6.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 34.5.1-д заасан техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авч барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
34.7.Энэ хуулийн 34.5.3-т заасан тайланд доор дурдсан зүйлийг тусгана:
34.7.1.ажилласан өдөр, ажиллагчийн тоо, зөвшөөрөл эзэмшигчийн өмчлөлтэй холбоотой гэрээ, хэлцэл;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
34.7.2.уулын ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл, нөөцийн хөдөлгөөний тооцоо, уурхай ажилласан хугацаа, үйлдвэрлэлийн дамжлагын схем, өргөтгөл, шинэтгэлийн ажил;
34.7.2.уулын ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл, нөөцийн хөдөлгөөний тооцоо, уурхай ажилласан хугацаа, үйлдвэрлэлийн дамжлагын схем, өргөтгөл, шинэтгэлийн ажил;
34.7.3.олборлосон, үйлдвэрлэсэн, ачуулсан, борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, борлуулсан үнэ, түүнийг худалдан авагчийн тухай мэдээлэл, тухайн жилд оруулсан хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн болон ашиглаж байгаа тоног төхөөрөмж, бусад хөрөнгийн тухай мэдээ.
34.8.Зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 27, 28 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлт болон тайланг холбогдох байгууллагад хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
34.9.Зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 34.7.3-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн мэдээг татварын албанаас баталсан маягтын дагуу улирал тутам гаргаж дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор татварын албанд тус тус тушаана.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
34.10.Зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээг дараа оны 01 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
34.11.Энэ хуулийн 34.5.2, 34.5.3-т заасан маягтыг төрийн захиргааны байгууллагын дарга батална.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
ЗӨВШӨӨРӨЛ ДУУСГАВАР БОЛОХ
/Энэ бүлгийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
35 дугаар зүйл
35 дугаар зүйл.Зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл
/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
35.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл доор дурдсан тохиолдолд дуусгавар болно:
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
35.1.1.зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
35.1.2.зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгсөн;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
35.1.3.аймаг, нийслэлийн Засаг дарга зөвшөөрлийг цуцалсан.
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
35.2.Зөвшөөрөл дуусгавар болсноор зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайг хаах талаар энэ хуулийн 27, 28, 32 дугаар зүйл болон байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
35.3.3өвшөөрөл дуусгавар болоход түүнийг эзэмшиж байсан этгээд зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг даргад буцааж өгөх бөгөөд уг талбайд энэ хуульд заасны дагуу зөвшөөрөл шинээр олгож болно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
35.4.Хайгуулын болон уурхайн талбайд үлдээх техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, барилга байгууламж, бусад эд хөрөнгийн өмчлөлийн асуудлыг Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
36 дугаар зүйл
36 дугаар зүйл.Зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгөх
/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
36.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл эзэмшигч төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу өргөдөл гаргаж зөвшөөрлөөр олгогдсон талбайг өөрийн хүсэлтээр бүхэлд нь буцаан өгч болно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
36.2.Талбайг бүхэлд нь буцаан өгөх тухай өргөдөлд байгаль орчныг хамгаалах, мэдээ, тайлан гаргах зэрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргийг болон энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан уурхайг хаах үед тавих шаардлагыг биелүүлсэн тухай нотлох баримтыг хавсаргана.
36.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 36.1-д заасан өргөдлийг хүлээн авсан даруйд зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 36.2-т заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, түүнийг зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэж, зохих өөрчлөлт оруулна.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
36.4.Зөвшөөрөл эзэмшигч нь тухайн зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгсний дараа зөвшөөрлийн гэрчилгээг аймаг, нийслэлийн Засаг даргад буцааж өгнө.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
36.5.Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан авсан тухай төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
36.6.Зөвшөөрөл эзэмшигч талбайг бүхэлд нь буцаан өгснөөс хойш хоёр жилийн хугацаанд тус талбайд дахин өргөдөл гаргах эрхгүй.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
37 дугаар зүйл
37 дугаар зүйл.Зөвшөөрлийг цуцлах
/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
37.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална:
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
37.1.1. зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
37.1.2.зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
37.1.3.зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
37.1.4.зөвшөөрөл эзэмшигч нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах нэрээр өөр төрлийн ашигт малтмал хайж, ашигласан нь тогтоогдсон.
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
37.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвшөөрлийг энэ хуулийн 37.1.1-37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
37.3.Энэ хуулийн 37.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
37.4.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 37.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол зөвшөөрлийг цуцалж, шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
37.5.Зөвшөөрөл эзэмшигч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэр гартал тухайн талбайд шинээр зөвшөөрөл олгохгүй.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
37.6.Аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын зөвшөөрлийг цуцалсан бол хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад, ашиглалтын зөвшөөрлийг цуцалсан бол татварын асуудал эрхэлсэн байгууллага, төрийн захиргааны байгууллагад тус тус мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
НАЙМДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЭЛ, ТӨЛБӨРИЙН ХУВААРИЛАЛТ, НӨХӨН ТӨЛБӨР
38 дугаар зүйл
38 дугаар зүйл.Ашигт малтмалтай холбоотой мэдээлэл, бүртгэлтэй танилцах
38.1.Сонирхсон этгээд зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлтэй ажлын цагаар зориулалтын байранд танилцах эрхтэй.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
38.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвшөөрөл эзэмшигчийн боловсруулсан хайгуулын тайлан, уурхайн ашиглалтын мэдээ, техник, эдийн засгийн үндэслэлийг түүний хүсэлтээр зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд нууцад хамааруулах бөгөөд мэдээ, тайланг хүлээлгэн өгөхдөө нууц хадгалах талаар гэрээ байгуулж болно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
38.3.Энэ хуулийн 38.2-т заасны дагуу нууцад хамааруулсан мэдээллийг Төрийн болон албаны нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан үндэслэл, журмаас гадуур задруулах, нийтлэх буюу нийтэд мэдээлэхийг хориглоно.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
39 дугаар зүйл
39 дүгээр зүйл.Зөвшөөрлийн төлбөрийг хуваарилах
/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
39.1.Зөвшөөрлийн төлбөрийг хуваарилахтай холбогдсон харилцааг Төсвийн тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
40 дугаар зүйл
40 дүгээр зүйл.Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн түгээмэл тархацтай ашигт малтмалын ордын нөхөн төлбөр
40.1.Улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, нөөцийг нь тогтоон ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн түгээмэл тархацтай ашигт малтмалын орд газарт олборлолт явуулж байгаа зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын ажилд улсын төсвөөс гаргасан зардлыг олборлолт явуулж эхэлсэн хугацаанаас эхлэн гэрээний үндсэн дээр улсын төсөвт буцааж нөхөн төлнө.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБОГДСОН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ
/Энэ бүлгийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
41 дугаар зүйл
41 дүгээр зүйл.Талбайн хилийн маргааныг шийдвэрлэх
41.1.Зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд үүссэн талбайн хилийн маргааныг аймаг, нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга маргагч талуудад өөрсдийн байр суурийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр илэрхийлэх болон үндэслэлээ харилцан тайлбарлах бололцоо олгоно.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
41.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд тусгагдсан маргаантай талбай хоорондоо ямар нэг байдлаар давхцаж байгаа эсэхийг шалгах бөгөөд давхцал байгаа нь тогтоогдвол зөвшөөрөл эзэмшигчдийн анхны өргөдөл болон талбайн хилийн хэмжилтийн тайланг үндэслэн талбайн хил, булангийн цэгийн солбицлууд зөв бүртгэгдсэн эсэхийг шалгана.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
41.4.Хэмжилтийн дүнд давхцал байгаа нь тогтоогдвол аймаг, нийслэлийн Засаг дарга сүүлд авсан зөвшөөрлөөр олгогдсон талбайд зохих өөрчлөлтийг оруулж, давхцалыг арилгана.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
41.5.Зөвшөөрөл эзэмшигчийн талбайн маргаантай хилийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хэмжүүлж тогтоолгох бөгөөд үүнтэй холбогдон гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.6.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь маргаантай хил, цэгийн солбицлуудыг шалгаж, холбогдох засвар, өөрчлөлтийг хийсэн тухай шийдвэр гаргаж, энэ тухай маргаанд оролцогч талуудад мэдэгдэнэ.
41.7.Маргаанд оролцогч тал аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
42 дугаар зүйл
42 дугаар зүйл.Зөвшөөрөл эзэмшигч болон газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хооронд гарсан маргааныг шийдвэрлэх
/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
42.1.Зөвшөөрөл эзэмшигч болон газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хооронд тухайн газарт нэвтрэн орох, дамжин өнгөрөх, ашиглах талаар гарсан маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх Иргэний хууль, Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
43 дугаар зүйл
43 дугаар зүйл.Төрийн байгууллагад гомдол гаргах
43.1.Зөвшөөрөл эзэмшигч энэ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйн талаар холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүхэд гомдол гаргаж болно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
АРАВДУГААР БҮЛЭГ
ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ
44 дугаар зүйл
44 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
44.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
44.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/