1 дугаар зүйл
1 дүгээр зүйл. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 3,4 дэх хэсэг, 6, 10, 26, 28, 37, 42, 47 дугаар зүйл, 50 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 52 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт:
"2/тусгайлан олгосон эрх хасах /тээврийн хэрэгсэл жолоодох/;"
2/4 дүгээр зүйлийн З дахь хэсэг:
"З.Энэ хуульд заасан зөрчил гаргасан иргэнийг торгох шийтгэл 100-50000, албан тушаалтныг торгох шийтгэл 1000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг торгох шийтгэл 50000-250000 төгрөгийн хэмжээтэй, баривчлах шийтгэл 7-30 хоног, тусгайлан олгосон эрх хасах шийтгэл 6 сараас 2 жил хүртэл хугацаатай байна."
3/4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг:
"4.Энэ хуульд заасан баривчлах шийтгэлийг шүүгч ногдуулна."
4/6 дугаар зүйл:
"6 дугаар зүйл. Захиргааны хариуцлагаас чөлөөлөх
1.Аргагүй хамгаалалт, гарцаагүй байдлын нөхцөлд зөрчил гаргасан бол захиргааны хариуцлагаас чөлөөлнө.
2.Сэтгэл мэдрэлийн архаг өвчин, сэтгэл мэдрэлийн үйл ажиллагааны түр сарнилт болон сэтгэцийн бусад өвчний улмаас өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хариуцах буюу жолоодох чадваргүй үедээ зөрчил гаргасан бол захиргааны хариуцлагаас чөлөөлнө."
5/10 дугаар зүйл:
"10 дугаар зүйл. Захиргааны хариуцлага хүлээлгэх харьяалал
1/шүүгч энэ хуулийн 21, 22, 23, 24, 25 1 , 28, 30, 30 1 , 30 2 , 30 3 , 30 4 , 31, 32, 33, 34, 36, 37, 40, 41, 42, 45, 48 дугаар зүйлд заасан зөрчил;
2/сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга энэ хуулийн 21, 22, 23, 24, 25 1 , 28, 29 1 , 30 2 , 30 3 , 32, 38, 39, 40, 42, 43, 44, 45, 46 дугаар зүйлд заасан зөрчил;
3/цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан энэ хуулийн 21, 22, 23, 24, 25, 25 1 , 26, 27, 28, 28 1 , 30 2 , 30 3 , 31, 32, 33, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 45, 47, 47 1 , 48, 50 дугаар зүйлд заасан зөрчил;
4/хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч энэ хуулийн 25, 25 1 , 25 2 , 26, 26 1 , 28, 28 1 , 30 4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 34 1 , 38 1 , 42, 43, 43 1 , 44, 46, 46 1 , 47, 50, 52 дугаар зүйлд заасан зөрчил;
5/хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах энэ хуулийн 28 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсэг, 28 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлд заасан зөрчил;
6/хорих ангийн дарга, жинхэнэ гүйцэтгэх ажилтан энэ хуулийн 30 3 дугаар зүйлд заасан зөрчил;
7/консулын эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан зөрчил."
6/26 дугаар зүйл:
6/хорих ангийн дарга, жинхэнэ гүйцэтгэх ажилтан энэ хуулийн 30 3 дугаар зүйлд заасан зөрчил;
7/консулын эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан зөрчил."
6/26 дугаар зүйл:
"26 дугаар зүйл. Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих
1.Галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулж болох зүйлсийг төмөр зам дээр тавих, мал, ердийн хөсөг болон тээврийн хэрэгслийг төмөр зам дээгүүр гарцгүй газраар гаргах, төмөр замын хориотой бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэх, мал бүхий иргэд малаа хариулгагүй орхисноос төмөр замын хориг хашаанд оруулах, түүнчлэн галт тэргийг дур мэдэн зогсоох, дээвэр, гишгүүр дээр зорчих, хөдөлгөөн дунд буух, суух зэргээр төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 500-25000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
2.Төмөр замын төхөөрөмж, хамгаалалтын тор, хаалт, галт тэрэгний болон хөдлөх бүрэлдэхүүний эд анги, суудлын галт тэрэгний тоноглолыг эвдэж, гэмтээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
3.Галт тэргээр тасалбаргүй зорчсон бол 200-40000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна."
7/28 дугаар зүйл:
3.Галт тэргээр тасалбаргүй зорчсон бол 200-40000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна."
7/28 дугаар зүйл:
1.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн эрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсад оршин суух эрхийн бичиггүй, эсхүл хүчингүй болсон баримт бичиг ашиглаж буюу зохих зөвшөөрөлгүй оршин суусан бол 30000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
2.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх талаар тогтоосон журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 4000-40000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
3.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрээр зорчих, түүнчлэн шилжин суурьших болон бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 20000-40000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
4.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн хөдөлмөр эрхлэх талаар хууль тогтоомжид заасан журам зөрчсөн бол 10000-30000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
5.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын визийн талаар хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн бол 4000-40000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
5.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын визийн талаар хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн бол 4000-40000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
6.Гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсад тодорхой хугацаагаар урьсан, ажиллуулах зөвшөөрөл авсан иргэн, байгууллага, аж ахуйн нэгж нь түүнийг хууль тогтоомжийн дагуу зохих байгууллагад бүртгүүлээгүй буюу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлэн байлгасан иргэнийг 2000-40000, байгууллага, аж ахуйн нэгжийг 60000-150000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
7.Монгол Улсад оршин суух зөвшөөрөлгүй буюу зөвшөөрлийн хугацаа нь дууссан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг нуун далдалсан, орон байраар хангасан, ажилд авсан бол 20000-30000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
8.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух, дамжин өнгөрөх, зорчиход зөвшөөрөл олгох журмыг зөрчсөн бол 25000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна."
8/37 дугаар зүйл:
"37 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулах
9/42 дугаар зүйл:
"42 дугаар зүйл. Худалдаа, үйлчилгээний журам зөрчих
8/37 дугаар зүйл:
"37 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулах
9/42 дугаар зүйл:
"42 дугаар зүйл. Худалдаа, үйлчилгээний журам зөрчих
1.Хориглосон үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 10000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 80000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
2.Зохих зөвшөөрөлгүйгээр худалдаа, үйлчилгээ явуулсан бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 500-20000, байгууллага, аж ахуйн нэгжийг 60000-150000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
3.Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйлчилгээ явуулсан бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 1000-20000, байгууллага, аж ахуйн нэгжийг 80000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна."
10/47 дугаар зүйл:
"47 дугаар зүйл.Аюулгүй ажиллагааны журам зөрчих
10/47 дугаар зүйл:
"47 дугаар зүйл.Аюулгүй ажиллагааны журам зөрчих
1.Түлш, эрчим хүч үйлдвэрлэх, хэрэглэх, ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах, зуух, даралтат сав, өргөх, тээвэрлэх механизмыг ашиглах; уул уурхай, барилга болон тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй бусад ажлыг гүйцэтгэх явцад техник ашиглалт, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 1000-30000, албан тушаалтныг 3000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 80000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
2.Тэсэрч дэлбэрэх болон радио идэвхит, түүнчлэн хүчтэй үйлчлэх болон хорт бодисыг бүртгэх, хадгалах, ашиглах, тээвэрлэх, илгээх, борлуулах, олж авах, бэлтгэх журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 1000-25000, албан тушаалтныг 2000-40000, байгууллага, аж ахуйн нэгжийг 60000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна."
11/50 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"1.Цахилгаан болон дулааны эрчим хүч хууль бусаар ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 5000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
12/52 дугаар зүйл:
"52 дугаар зүйл. Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж зөрчих
1.Зохих зөвшөөрөлгүйгээр эмчилгээ явуулсан, эмнэлгийн байгууллага байгуулж ажиллуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 20000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
2.Эм биобэлдмэл үйлдвэрлэх, бэлтгэх, худалдаалах талаар тогтоосон журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 25000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
3.Хүний амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд хорт нөлөө үзүүлэх хими, биологи, физикийн хүчин зүйл, бодисыг зохих шинжилгээгүйгээр хэрэглэсэн, худалдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 30000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
4.Байгалийн болон гоц халдварт өвчин гарсан хориотой бүсэд нэвтрэх, ан агнах зэргээр хорио, цээрийн дэглэм зөрчсөн, байгалийн болон гоц халдварт өвчин үүсгэгч, нян тээгч зүйлсийг хот, суурин газар зохих шинжилгээгүй оруулсан, оруулахыг завдсан бол зөрчил гаргасан иргэнийг 35000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
5.Хог хаягдлаа ил асгах, орчин тойрноо бохирдуулах, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зэргээр ариун цэврийн талаар тогтоосон журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 25000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна."