← LEX.mn нүүр хуудас

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10 дугаар сарын 14

LEX.mn (цаашид «Үйлчилгээ») нь Монгол Улсын хууль тогтоомж, шүүхийн практикт суурилсан хиймэл оюуны эрх зүйн зөвлөх үйлчилгээ юм. Энэхүү бодлого нь таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалж байгааг тайлбарлана.

1. Бидний цуглуулдаг мэдээлэл

Бид зээлийн картын дугаар, банкны нууц мэдээллийг ХЭЗЭЭ Ч хадгалдаггүй — төлбөрийг QPay гүйцэтгэнэ.

2. Мэдээллийг ашиглах зорилго

3. Гуравдагч талд шилжүүлэх

Бид таны мэдээллийг сурталчилгааны зорилгоор ХЭНД Ч зардаггүй, дамжуулдаггүй. Хуулиар эрх бүхий байгууллага албан ёсны шаардлага гаргасан тохиолдолд л задруулна.

4. Хадгалалт ба хамгаалалт

Мэдээлэл нь шифрлэгдсэн холболтоор (HTTPS) дамжиж, хамгаалалттай серверт хадгалагдана. Нууц үг нь буцаан тайлагдахгүй хэлбэрээр хадгалагдана. Таны ярианы түүх болон хавсаргасан баримт зөвхөн танд харагдана.

5. Хадгалах хугацаа

Үйлдлийн логийг хамгийн их 90 хоног хадгалж автоматаар устгана. Таны бүртгэл идэвхтэй байх хугацаанд бусад мэдээллийг хадгална. Бүртгэлээ устгуулах хүсэлт гаргасан тохиолдолд яриа, баримт бичгийг устгана. Санхүүгийн бүртгэлийг хууль тогтоомжид заасан хугацаанд хадгална.

6. Таны эрх

Эдгээр хүсэлтийг info@lex.mn хаягаар илгээнэ үү. Бид 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.

7. Насны хязгаар

Үйлчилгээ нь 18-аас дээш насны хэрэглэгчдэд зориулагдсан.

8. Хариуцлагын хязгаарлалт

LEX.mn нь хиймэл оюунд суурилсан мэдээллийн хэрэгсэл бөгөөд хуульчийн албан ёсны зөвлөгөө, төлөөллийг орлохгүй. Чухал шийдвэр гаргахын өмнө мэргэжлийн хуульчид хандахыг зөвлөж байна.

9. Өөрчлөлт

Энэхүү бодлогод өөрчлөлт орсон тохиолдолд шинэчилсэн огноог энэ хуудсанд тэмдэглэнэ.

10. Холбоо барих

И-мэйл: info@lex.mn
Вэб: https://lex.mn